Батлан хамгаалах салбарынхан АСЕМ-д өргөн бүрэлдэхүүнээр ажиллалаа

2016-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Дэлхийн Монгол. Хэдхэн хоногийн хугацаанд Монгол дэлхийн улс гэдгээ нотлон харууллаа. Манай дайчин цэрэг эрсийн баатарлаг гавьяа, спорт, урлагийн томоохон амжилтууд дэлхийд хаа нэг түгж байснаас нэгдсэн байдлаар ингэж эх орноо сурталчилсан нь бидэнд үгүй юм.

Тэгвэл АСЕМ-ын 11 дүгээр дээд төвшний уулзалтыг амжилттай зохион байгуулсаны ард хэн байв. Арын албанд хэн ажиллав. Ачааны хүндийг хэн үүрэв. Тэгвэл ачааны хүндийг үүрсэн албаныхан гэвэл Монголын Зэвсэгт хүчин байлаа. Ер нь Монгол Улсын гэсэн тодотголтой арга хэмжээ бүрт Зэвсэгт хүчний алба хаагчдын үүрэг оролцоо хэмжээлшгүй их. Тэр бүхнийг энд дурдах нь илүүц юм.  Харин АСЕМ-ын арын албанд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас эхлээд жирийн байлдагч хүртлээ хөдөлмөр, хөлс, сэтгэл зүрхээ зориулан ажилласанд нь Монгол Улсын төрийн тэргүүнээс эхлээд хүн бүхэн талархал илэрхийлж байна.  БХЯ, ЗХЖШ-ынхан 2014 оноос эхлэн төрийн бусад байгууллагуудтай хамтран харуул хамгаалалтын тусгай төлөвлөгөө боловсруулан баталж, энэ ёсоор дэлхийн орнуудын удирдагч нарын хамгаалалтыг өндөр төвшинд бүрэн хариуцан ажиллалаа. Мэдээж гүйцэтгэж буй чиг үүрэг, хариуцсан ажил бүхэн нь улсын нууцад хамаарах учраас энэ талын мэдээллийг энэ салбарынхан төдийлөн өгөхийг хүсдэггүй тал бий. Гэхдээ Зэвсэгт хүчний өргөн бүрэлдэхүүнээр  АСЕМ-ийн арын албанд ажилласан гэдгийг дуулгаж байна лээ. Тухайлбал, тодорхой хотхон, обьектуудын гадна хамгаалалтын болон шадар хамгаалалтын үүрэг гүйцэтгэх,  тэсэрч дэлбэрэх зүйлийг хайж утсгах, цацраг хими, биологийн хайгуулын ажлыг зохион байгуулахад мэргэжлийн дайчид орж ажиллажээ.  Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд "АСЕМ-Вилла" хотхон, Шангри-Ла зочид буудлын гадна талын тохижилт, "Чингисийн хүрээ" аялал жуулчлалын баазын орчны тохижилтыг бусад байгууллагуудтай хамтран гэрээ байгуулах замаар хийж гүйцэтгэсэн байна. Мэдээж Зэвсэгт хүчинд хүлээлгэсэн үүргүүдийг гүйцэтгэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран нэгдсэн хөтөлбөр гаргаж ажилласныг онцлох ёстой. АСЕМ-ын арын албанд ажиллах алба хаагчдаа төрийн бусад байгууллагуудтай хамтран хэд, хэдэн үе шаттайгаар сургалт зохион байгуулж дадлагажуулсан гэнэ. Үүний үр дүнд манайхан үүргээ маш сайн гүйцэтгэж, уулзалтын аюулгүй байдалд ямар ч асуудал гарсангүй.  Зэвсэгт хүчин АСЕМ-аар хүлээсэн үүргээ сайн гүйцэтгэж чадлаа. 

БХЯ, ЗХЖШ-ын хариуцан ажилласан өөр нэг чухал ажил бол АСЕМ-ийн хамгийн гоё шигтгээ нь болж чадсан Нүүдэлчдийн наадам байлаа. Хүндэт зочдоо орчин цагийн өндөр сайхан харш, өвөг дээдсээс улбаатай өргөө цагаан гэртээ хослуулан хүлээн авч тухлууллаа. Ерөнхийлөгчийн зочдоо хүлээн авсан өргөөний үүдийг ижилхэн хоёр үжинбүрийн барималаар мануулсан нь өхөөрдмөөр, бас чамин.  Яг наадмын өдөр тэнгэрт бөртийх ч үүлгүй, Монгол эх орон минь цэлмэг хөх тэнгэрээрээ, номин ногоон зүлгээрээ, тал дүүрэн бэлчих таван хошуу малаараа, сэтгэл тэнүүн зон олноороо гайхуулах шиг гайхуулсан. Шөнө нь бороо орсон тул бүртийх тоосгүй дураараа цэнгэн наадаж Монголоороо бахдуулсан. 
Ширдэг шиг номин ногоон зулгэн дээгүүр зочид алхалж, зүлэг ногоо тансаг үнэрээрээ ямар ч сүрчгээс илүү сэтгэл сэргээх. Таван хошуу мал нэгэн дор цуглан бэлчиж налайх нь зочдын харааг нэн их булаасан. Бас эртний Торгоны замыг бэлгэдэн тэмээн жин цуварч, бөх барилдаж, морь уралдаж, эрхий мэргэчүүд сум тавьж, уртын дуу уянгалж нэг их амар амгаланг мэдрүүллээ. Энэ бүхний ард өнөөх л БХЯ, ЗХЖШ-ын дайчин цэрэг эрсээс эхлээд дуучин, бүжигчин, адуучин, саальчин, удирдлагууд нь байлаа. Тэр өдөр Монголоороо цээж дүүрэн бахархсаан, хүн бүр.  Найман зууны тэртээ Хархорумд хоёр тивийг уулзуулж байсан Монгол найман зууны дараа Улаанбаатарт дахин учрууллаа. Дэлхий даяар нь  шагшуулж чадлаа. Энэ бүхний ард байсан хүчний байгууллагууд тэр дундаа олон мянган цэрэг эрсээ гаргаж ажиллуулсан армийнхандаа баярлалаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12