
Б.ЗАЯА
Нийслэлийн хэмжээнд хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу хийж байна. Өнөөдрийн байдлаар СХД-ийн Таван шар орчим, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21 дүгээр хороолол орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлан, дулааны шугамд засвар үйлчилгээ хийж эхлээд байна. Засварын ажлыг энэ сарын 28-ны өдөр дуусгахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.polit.mn