
Б.ЗАЯА
СХД-ийн 18 дугаар хороонд газ үнэрлэж нас барсан хэрэг гарчээ. Тус хорооны Гал унтраах 26 дугаар ангийн хажууд хоёр хүүхэд шингэрүүлсэн хий үнэртээд нэг хүүхэд нь ухаангүй байна гэсэн мэдээллээр өчигдөр цагдаа нар газар дээр нь ажиллажээ. Гэвч харамсалтай нь 16 настай Ц гэх хүү ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийн эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хийн сав хоёр ширхэгийг хураан авчээ.
Эх сурвалж: www.polit.mn