ЭЕШ-ын дүн 650-аас дээш бол урт хугацааны зээлд хамрагдах боломжтой

2016-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, их, дээд сургуулийн босго алхсан залууст санаа зовох зүйл цөөнгүй бий. Учир нь, ирэх сарын 15-наас их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл хуралдаж, сургалтын төлбөрийн талаар хэлэлцдэг.  Хамгийн багадаа л  2.5  саяас эхэлдэг сургалтын төлбөр сургууль болон суралцах мэргэжлийн чиглэлээсээ шалтгаалж, 4-7 сая төгрөг хүртэл өсөн нэмэгддэг. Дээр нь шинэхэн элсэг­чид сургалтын төл­бөрөө наймдугаар сарын 20-ны дотор хэсэгчлэн тө­лөөгүй тохиолдолд ихэнх сургуулийн Сургалтын алба элсэгчдийг бүртгэхээс тат­галздаг.  Иймд элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн ч, сургалтын төл­бөрөө хэрхэн яаж төлөх вэ гээд шөнө нойргүй шахам хонож байгаа оюутнуудад боломж бас бий гэдгийг дуулгая.

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр аль ч айлд  нэлээд хүндхэн ачааг үүрүүлдэг. Ялангуяа 1-2 оюутан суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрт хамгийн багадаа л 3.8 сая төгрөг зарцуулна гэж тооцвол нэг айлаас  бусад зардалтайгаа нийлээд 10 сая төгрөг зарцуулах шаардлага гардаг. Харин энэ мөнгө цалингаас цалингийн хооронд ажил, амьдралаа залгуулдаг ихэнх айлд тийм ч хялбар байдаггүй. Санхүүгийн болон сэтгэл санааны хүндхэн дарамтыг учруулдаг.  Иймд Монгол Улсын Засгийн газраас  оюутан өөрөө сургалтын төлбөрөө зээлээд сурч болох, сургууль төгссөн хойноо эргээд төлөх “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

 

ОЮУТНУУДЫН  83 ХУВЬ НЬ ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭР СУРАЛЦДАГ

 

БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Сайн оюутан”  хөтөлбөр нь дээд боловсролын бай­гууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүр­тээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэг­дүү­лэх зорилготой хөтөл­бөр” гэж хэлсэн. Учир нь, “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнуудын өрсөлдөх чадвар сайжирч, сайн сурвал тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл авах боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсад  нийт 162.200 оюутан их, дээд сургуульд суралцдаг гэсэн статистик бий. Тэдний  93 хувь нь хувийн зардлаараа сургалтын төлбөрөө төлдөг аж.  Хувийн зардлаар суралцаж байгаа 150.980 мянган оюутны 83 хувь нь эцэг, эхийнхээ цалин болоод тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө төлдөг гэсэн судалгаа байна. Иймд эцэг эхчүүд болон оюутан залуус өөрсдөө ч бас мэдлэгтэй, санаачлагатай  байх хэрэгтэй юм.  Сургалт сайтай оюутнууд тэтгэлгээр суралцах, хөнгөлөлттэй суралцах, зээлээр суралцах боломж  цөөнгүй байна.

 

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ, ДЭЭД  СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЗЭЭЛ АВАХ ЭРХТЭЙ

 

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай юм. Нэгдүгээрт, дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна. Энэ тохиолдолд, төлбөр төлсөн оюутны голч дүн 2.5-аас дээш байх.  Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх, төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх. Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх гэсэн шаардлага тавигдаж байгаа аж.

 

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙГ ДӨРВӨН ЖИЛИЙН ДОТОР ЭРГЭН ТӨЛНӨ

 

Хоёрдугаарт, урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдах эрхтэй. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3.5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдаж байна. Энэ сургалтын төлбөрийн зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан  тухайн банк зээлийг шийдвэрлэх аж.  Жилийн хүү нь 5 хувь байх, дээрээс нь барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртлэх хугацаанд эргэн төлүүлэхээр журамд тусгажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12