Баянхошуу, долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийг үргэлжлүүлнэ

2016-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон хадагтай Еланда Фернанда Ломмен болон Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нарыг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хот Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөж хотын дэд төв болгон хөгжүүлэх юм. Энэхүү төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж,  иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилгыг хоёр дэд төвд барьж ашиглалтад оруулсан билээ. Мөн бохирын шугам татаж эхэлсэн төдийгүй цаашид цэцэрлэг, сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бизнес инкубатор, дулааны станц барихаар төлөвлөөд байгаа юм. 

Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман “Төслийн эхний үе шат дууссан. Одоо  төслийн II үе шатны ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Ирэх сардаа багтаагаад ТЭЗҮ бэлэн болно” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12