Эмгэнэл

2016-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Лувсангийн Одончимэд

(1942-2016)

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн асан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн-зохиолч Л.Одончимэд өвчний улмаас таалал төгслөө.

Л.Одончимэд 1942 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн. Тэрээр 1967 онд АУДС-ийг эмч мэргэжлээр, 1969 онд Ленинград хотод Эх барих-эмэгтэйчүүдийн мэргэжлээр ординатур төгссөн. 1974-1977 Прага хотын Карлын их сургуульд аспирантурт суралцаж “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зохион байгуулалтын болон клиникийн арга замууд” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.

Талийгаач Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирал, МАХН-ын Төв хороонд Эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан референт, МҮЭ-ийн Рашаан, Сувилалын хэрэг эрхлэх газрын дарга, Дорноговь аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх, МУЗН-ийн ерөнхийлөгч зэрэг хүндтэй албуудыг хашиж байсан билээ.

Л.Одончимэд Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулан анхны Шинэ Үндсэн хуулийг батлалцсан, УИХ-д 2 удаа сонгогдож, Монгол Улсын засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгчийн зөвлөхийн албыг хашин өөрийн боловсрол мэдлэг, хүч оюунаа эх орондоо зориулж төрд ажиллахын зэрэгцээ 20 гаруй ТББ санаачилсан бөгөөд түүний 16 жил удирдсан МУЗН “ХХ зууны шилдэг ТББ”-аар шалгарсан. Л.Одончимэд төр нийгмийн зүтгэлтэн, хүмүүнлэгийн салбарын энэрэнгүй үйлстэн байлаа.

МЗЭ-ийн шагналт болон “Алтан Өд” шагналт зохиолч Л.Одончимэд Хоржоонтой дурсамж, Ээжтэй орчлонгийн наран, Равжаа хутагтын тухай аман хууч, домог яриа, Нарны хэлтэрхий, Сөрж амьдрах хорвоо, Нэг ангийнхан-1, 2, 3, Бүтээлийн дээж 8 боть зэрэг яруу найраг, хошин шог, хүүхдийн зохиол, улс төр нийтлэлийн 30 гаруй ном бүтээсэн бөгөөд “Хүний хайлан ээж минь”, “Хэвлүүн Мөнхөө” /хүүхдийн зохиол/, “Ээжтэй орчлонгийн наран” бүтээлүүд нь “Оны Шилдэг ном”-оор шалгарч байсан юм. Тэрээр телевизийн “Сонгомол ном”, “Туурвихуйн урлан” брэнд нэвтрүүлэг бий болгосон зохиогч, нийтлэлч, эрдэмтэн-зохиолч байлаа.

Л.Одончимэд Дорнын их соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн амьдрал, уран бүтээлийг судлах үйлсийг эхлүүлж, Равжаа судлалын Олон улсын төв, Ноён хутагт сан, Равжаа медиа хэвлэлийн газар байгуулж, Равжаа хутагтыг дэлхийд таниулах үйлсийг санаачлан ЮНЕСКО-д үнэлүүлэн, 2006 онд дэлхий нийтээр Хутагтын жанч хальсны нь ойг тэмдэглэх тогтоол гаргуулсан, Ноён хутагтын бүтээл туурвилыг түгээн дэлгэрүүлэгч соён гэгээрүүлэгч, эрдэмтэн байлаа.

Л.Одончимэд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл ТББ-ыг 20 гаруй жил тэргүүлэн Дорноговь аймгийнхаа хөгжил цэцэглэлт, төрөлх Дэлгэрэх сум, орон нутгийнхаа бүтээн байгуулалтад сэтгэл зүрхээ зориулж, элгэн халуун говио ижийн энтэй хайрладаг Нутаг сэтгэлт нэгэн байв.       

Л.Одончимэд Монголын “Алтан ном”, “Монголын хүүхдийн нэвтэрхий толь”, “Нэрт хүмүүсийн намтрын ойллого” номд нэр нь орсон Төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн-зохиолч хүн юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас үнэлж Хөдөлмөрийн гавьяаны одон, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.

Журмын анд, хамтран зүтгэгч, номын садан, эрдэмт их хүмүүн, наран ивээлт говь нутаг шигээ дэлгэр халуун сэтгэлт эрхэм Одонгоо ах та минь бидний сэтгэл зүрхэнд бүтээл туурвилтайгаа үүрд хамт байх болно. Эрдэнэт хүмүүний төрлийг олж, эх сайхан Монголдоо эргэж төрөөрэй.

Ум маани бад мэ хум.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү нарт гүн эмгэнэл илэрхийлье.

Равжаа медиа хэвлэлийн газар

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12