
Т.САЙХАН
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийг “Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль гэж нэрийг өөрчиллөө. Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудын амьдарч байгаа орчин, хамрагдах хүрээ, сургуулийн онцлогийг харгалзан ийнхүү өөрчилсөн байна. Сургуулийн ангилал өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо.
Эх сурвалж:www.polit.mn