Анкара дахь манай ЭСЯ-наас мэдэгдэл гаргалаа

2016-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Турк улсад болсон цэргийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбогдуулж Анкара дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд " Долдугаар сарын 15-ны оройн 23,00 цагийн үед эхэлсэн Туркийн төрийн эрхийг цэргийн хүчээр авах гэсэн оролдлого дөрвөн цаг гаруй үргэлжиллээ.  Долдугаар сарын 16-ны өглөө 8-9 цагийн үед Анкара хот дээгүүр цэргийн нисэх онгоц хэд хэдэн удаа нислэг хийсэн бөгөөд энэ нь чухам ямар учиртай нислэг болохыг одоогоор мэдэж амжаагүй байна. Туркийн зарим сонин энэ өглөө хэвлэгдэн гарсангүй. Туркийн веб хуудсуудаас үзэхэд долдугаар сарын  16-ны өглөөний 9 цаг 40 минутын байдлаар цэргийн эргэлт хийх гэж оролдсон 1374 хүнийг баривчилсан байна. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр гарсан мөргөлдөөнүүдэд манай иргэн өртсөн тухай мэдээлэл алга байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.   Мөн тус ЭСЯ хоёр өдрийн турш ажиллаж, мэдээлэл олж төвд дамжуулах, Туркт суугаа иргэдтэйгээ холбоо барих, тэдэнд нийгмийн сүлжээгээр мэдээлэл, анхааруулга өгөх зэргээр ажилласан байна.   Анкар, Истанбул хотод болсон мөргөлдөөнүүдийн улмаас 90 хүн алагджээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12