
Т.САЙХАН
Гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх зургаа дахь тулаандаа ялалт байгууллаа. Тэрээр өчигдөр /07.16/ АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын “Horseshoe Tunica Hotel&Casino”-д “Dynamite” хочит Рафаэль Васкестай тулалдаж, эхний үед буюу минут нэг минут 24 секундэд өрсөлдөгчөө буулгаж авлаа. Хоёр тамирчны тулаан 10 роундаар товлогдсон байсан юм. Ийнхүү Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж, бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж чадлаа.
Эх сурвалж:www.polit.mn