АСЕМ-ын уулзалтын үеэр иргэд иргэний үнэмлэхээ биедээ авч явна

2016-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гэндэнгийн гудамж. Олимпийн гудамж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их тэнгэр цогцолбороос зүүн чиглэл, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Чингис хаан олон улсын нисэх буудал орчим Наадамчдын гудамжны замуудыг долдугаар сарын 12-ны 01.00 цагаас эхлэн хаахаар болжээ. Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны зүүн, баруун тал, Чингисийн өргөн чөлөө, Жамьянгүнийн гудамж, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж. Яармаг, Төв аймаг, Налайх, Тэрэлж чиглэлийн замууд түр хугацаанд цагдаагийн зохицуулалтаар хаагдах тул замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч. дээрх хязгаарлалтын бүсэд байгаа айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд доорх зүйлийг анхаарах юм.


Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч:


- Нийслэлийн засаг даргын захирамжид 07 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоотой. 15, 17-ны өдрүүдэд сондгой тоотой тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохоор заасныг мөрдөх;

 

- Замын хөдөлгөөнд сахилга соёлтой, оролцох цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх. өөрт болон алба хаагчдад хүндрэл учруулахгүй байх;

 

- Түгжрэл саатал үүссэн, хөдөлгөөнийг түр хаасан үед дуут дохио өгөх, эсрэг хөдөлгөөнөөр зорчихгүй. нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй, хүлээцтэй байх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах;

 

Хязгаарлалтын бүсэд байгаа айл өрх:

 

Тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй аль болох явганаар хөдөлгөөнд оролцох, зөвшөөрсөн маршрут, чиглэлийн дагуу зорчих;

 Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх:


- Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах хаягийн бүртгэл бүхий бичиг баримтыг биедээ авч явах;

Хязгаарлалтын бүсийн гадна байршилтай автомашины зогсоол талбайг ашиглаж, явганаар хөдөлгөөнд оролцох;

 

Аж ахуй нэгж байгууллага:


- Үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийх;


- Ажилчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэх ажлыг дотооддоо зохион байгуулах;


- Тухайн байгууллагад ажилладаг болохыг нотлох баримт бичгийг биедээ авч явах

 

- Хязгаарлалтын бүсийн гадна байршилтай автомашины зогсоол талбайг ашиглаж, аль болох явганаар хөдөлгөөнд оролцох


Мөн АСЕМ-ын 11 дүгээр чуулга уулзалт, төрийн айлчлал хийх зочин төлөөлөгчид долдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүрэлцэн ирж хурлын арга хэмжээнд оролцож, төрийн айлчлал хийснээр 17,18-ны өдрүүдэд буцах тул дээрх хугацаанд төлөөлөгчид зорчих үед тодорхой замуудыг бүрэн болон хэсэгчлэн хаана.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12