Өмнөд Суданд мөргөлдөөн болж, 300 гаруй цэрэг болон энгийн иргэн амь үрэгджээ

2016-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Манай улсаас хамгийн олон цэрэг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Өмнөд Судан улсын нийслэл Жуба хотод тулалдаан болжээ.  "Динка" омгоос гаралтай Ерөнхийлөгч Салва Кийр болон "Ниур" омгоос гаралтай дэд Ерөнхийлөгч Риек Мачар хоёрын хоорондох улс төр, омог хоорондын зөрчлийн улмаас ийнхүү мөргөлдөөн болсон байна. Долдугаар сарын 7-ны өдөр Жуба хотын төвд замын хаалтад зогсож байсан засгийн газрын таван цэрэг амь үрэгдсэн байна.  Цагийн байдал хүндэрч, мөргөлдөөн улам даамжирсаар тав  хоног үргэлжлээд өчигдрөөс (07.12)  арай намжиж байна.   Талууд нисдэг тэрэг, танк, их буу, миномёт, том калибрын пулемёт зэрэг хүнд зэвсэглэл ашигласан тул хохирол их гарчээ. Одоо ирж байгаа мэдээгээр бол тулалдаанаас болж хоёр талаас 300 гаруй цэргүүд болон энгийн иргэд амь үрэгдэж, олон зуун мянган хүн орон гэрээсээ дайжин дүрвэсэн байна. Мөн Жуба хотод буй НҮБ-ын төв байр луу халдлага үйлдсэний улмаас найман хүн амь үрэгдэж, 67 хүн шархтсаны дотор БНХАУ-ын хоёр энхийг сахиулагч амь үрэгджээ.  Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотой НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хаалттай хуралдсан ба уг хэрэг явдлыг буруушааж, талуудыг өөрсдийн цэргээ хяналтад оруулж яаралтай гал зогсоохийг уриалсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12