Ази, Европын бизнесийн салбарынхан чуулж байна

2016-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын хамгийн сүүлийнх болох Ази-Европын бизнесийн чуулган өнөөдөр 2016.07.14  Төрийн ордонд нээлтээ хийлээ. 40 гаруй орны бизнесийн төлөөлөл оролцож буй уг уулзалтын зохион байгуулалтын ажлын хэсгийн ахлагчаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ажиллаж байгаа бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Монголын эдийн засгийн форум”, “Монголын ажил олгогчдын эздийн холбоо” зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулганыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээсэн юм. Тэрээр "АСЕМ-ын 20 жилийн ойн босгон дээр гадаадын болон дотоодын томоохон хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн манлайлагч нартай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ уулзалтад 43 орны 700 гаруй зочид, төлөөлөгч санал бодлоо солилцохоор ирээд байна. Манай улс хоёр том улсын дунд оршдог, тэр хэрээрээ худалдаа наймаа дамжин өнгөрөх таатай бололцоог бүрдүүлдэг. Тиймээс манай улс бизнесийг дэмжсэн таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана" гэдгээ онцоллоо.

Хоёр өдөр үргэжлэх бизнесийнхний чуулган нь “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази-Европын уялдаа холбоо”, “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлнэ.

Энэ удаагийн бизнесийнхний уулзалтыг Монголын бизнесмэнүүдэд хөрөнгө оруулалт татах томоохон боломж олгоно хэмээн салбарын хүмүүс үзэж байгаа юм.

Мөн энэ үеэр олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй сурталчлах боломжтойгоороо онцлог болж байгаа аж.  

Эх сурвалж: Polit.mn      

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12