Вьетнамын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал эхэллээ

2016-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-ийн Монгол Улс дахь албан ёсны айлчлал өнөөдөр /2016.07.14/ эхэлж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, гэргий Тран Нгуен Ту нарыг эзэн Чингисийн талбайд угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Угтан авах ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баяцогт, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Уул уурхайн сайд Р.Жигжид болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыөнг нарын албаны хүмүүс оролцов.

Түүнийг угтан авсны дараа БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Төрийн ордны Баганат танхимд зочлон хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг татуулсан юм.

Монгол Улс, Вьетнам улстай дипломат харилцаа тогтоогоод 62 жил болж буй. Энэ хугацаанд хоёр улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн байдлаас шалтгаалан Монгол, Вьетнамын харилцаа хэсэгтээ идэвхгүй байсан ч сүүлийн жилүүдэд эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын салбарт эрчимтэй хамтрах болсон. Ийм үед БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад айлчилж байгаа нь хамтын ажиллагаанд ач холбогдолтойг хоёр тал онцолж байгаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар Төрийн ордонд ганцаарчилсан уулзалт хийж байна. Хоёр улсын Ерөнхий сайд уулзалтынхаа дараа албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичиг зурах юм.

Тэрээр айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын дарга М.Энхболдтой хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Мөн энэ өдрүүдэд Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол-Вьетнамын бизнес форум, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцож, Монголд сурч, ажиллаж байгаа Вьетнам иргэдтэй уулзахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Polit.mn

Ц.Мөнх-Оргил нарын 13 улсад суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Ц.Мөнх-Оргил нарын 13 улсад суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

45 мин
Парламентын эзэн эрхт ёс ба парламентын халдашгүй дархан байдал

Парламентын эзэн эрхт ёс ба парламентын халдашгүй дархан байдал

1 цаг 14 мин
О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

2 цаг 16 мин
Дундговь аймгийн боловсролын салбарт 100 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийв

Дундговь аймгийн боловсролын салбарт 100 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийв

3 цаг 14 мин
Sky News Australia: Австрали улс Ормузын хоолойг бүслэн хаахад оролцохгүй

Австрали улс АНУ-ын Ормузын хоолойг хаахад оролцох талаар бодо

3 цаг 21 мин
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй

АНУ болон Иран Пакистаны нийслэл Исламабад хотод болсон өндөр түвшний хэлэлцээний дараа энхийн хэлэлцээр ба

9 цаг 16 мин
25 дахь илтгэл: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд ахиц гараагүй байна

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм.

9 цаг 16 мин
Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв.

9 цаг 16 мин
Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Өчигдөр 11 цаг 39 мин
Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

Өчигдөр 11 цаг 35 мин