Д.Дагвадорж: Тэгш ойн жил соёолон морь түрүүлүүлсэн сайхан жил байна

2016-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Монгол түмний үндэсний их баяр, Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн хурдан соёлонгийн уралдаанд түрүүлж торгон жолоо өргүүлсэн бор үрээний эзэн, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн сэтгэгдлийг сонирхож, цөөн хором хөөрөлдлөө.

-Баяр хүргэе. Та 2010 онд хурдан бор соёлон айрагдуулж  байсан. Энэ жил түүнтэй зүс нэгтэй  бор соёлон түрүүллүүлээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Юуны өмнө нар, хур тэгширсэн энэ  сайхан наадмын халуун мэндийг монгол түмэндээ хүргэж мэндчилье. Үнэхээр 2010 онд мэргэжлийн сүмогоос зодог тайлж ирээд,   Хүйн мандлын энэ ногоон  дэнжид   одтой сайхан наадаж, хурдан бор соёолон айргийн таваар давхиулж  байснаа санаж байна.  Түүнээс хойш тэгш ойн жил түрүүлж ирсэн энэ бор соёолон маань түүнтэй нэг угшлын адуу. Өчигдөр манай  “Унаган хурд” галаас их насны  аман хүзүү авсан. Өнөөдөр соёолонгийн түрүү авлаа. Галынхандаа, Гэрлээ ахдаа, Буяадаа, Баяраадаа бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Нэг үеийн сайхан залуус хэн хэндээ түшиг бол сайхан нөхөрлөж яваадаа баяртай байна.

-Та  морио өөрөө уясан уу?

-Морийг маань манай галын Гэрлээ ах, миний найз Буяннэмэх, Дайдийхүүгийн Баяраа нар маань уяж хурдлуулж байна даа. Бид нэг галынхан, сайн нөхөд. Үе үеийн залуус нийлж монгол ёс уламжлалыг сайхан авч явж, цааш нь өвлүүлж, сурталчилж явдаг юм.

-Таныг хоёр соёлон уясан гэж байсан?

-Уг нь хоёр соёлон уясан юм. Нэг нь нэлээн дээр суучихлаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12