Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд

2016-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Төв цэнгэлдэх хүрээлэн дотор үүх түүхээрээ бахархах, омогшил дүүрэн үйл явдал өрнөж байхад цэнгэлдэхийн гадаа байдал арай өөр байна.  Хуушуурын худалдаа давамгайлж, түүний араас хүүхдийн тоглоомын худалдаа жагсана.  Ихэнх нь хятадын хуванцар тоглоомууд байна.  Цэнгэлдэх орох замаас эхлээд алхам ч хүрэхгүй газар бүрт хайрцагтай нь тавьчихаад зарж суугаа харагдана лээ.  Түүнийг нь харсан хүүхдүүд авах гэж уйлна. Ээж аавууд хүүхдээ аргадах гэж ядна. Хүүхдийн баяр бил үү хэмээн андуурмаар үйл явдал өрнөж байсан. Мөн баяр наадмыг наадмын хуушуургүйгээр төсөөлөх аргагүй юм. Хуушуурын үнэ өнгөрсөн жилийнхтэй адилхан 1000 төгрөг байгаа бол айраг нэг литр нь 4000 төгрөг нэг аяга нь 2000 төгрөгийн үнэтэй байна лээ. Гэхдээ энэ жил наадамд айраг ховор байгаа харагдсан.  Мөн энэ жилийн тухайд элдэв янзын сугалаа олон байна. Түүн дотроос номын худалдаа болон сугалааг наадамчид ихэд сонирхож байна лээ.  Нүүрэн дээрээ зураг зуруулахад 2-6 мянган төгрөг, монгол бичгээр өөрийн нэрээ бичүүлэхэд 5-8 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ мэтчилэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна  худалдаа үйлчилгээний байгууллага, хувь хүмүүс иргэдэд үйлчилж байна.
Мөн энэ жил баяр наадмын зохион байгуулах хорооноос “Хуушуур фестиваль”-ийн зохион байгуулахаар болсон байна. “Хамгийн өвөрмөц хуушуур”, “Хамгийн амттай хуушуур”, “Хамгийн цэмцгэр асар” гэсэн гурван номинацид тус бүр хоёр нийт зургаан байгууллага, иргэнийг шалгаруулахаар болжээ.  

 Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12