Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Бадралын Энхбаатарын хонгор түрүүллээ

2016-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн их баяр наадмын хурдан  их насны морьдын уралдаанд 375  хүлэг бүртгүүлснээс 372 нь  шандас сорилоо.

Хурдан их насны морьдын уралдаанд  Өвөрхангай аймгийн Тарагт сумын  уугуул, сумын алдарт уяач Бадралын Энхбаатарын хонгор морь  түрүүллээ. Хонгор морь Хэнтий аймгийн хурдан угшилтай юм байна. Өврийн сайхан хангай нутгаас улсын наадамд сүүлийн 30 гаруй жил их насны морь түрүүлээгүй. Энэ жил анх удаа түрүү авсан нь энэ юм. Мөн сумын алдарт уяачийн уясан морь түрүү авсан нь улсын наадамд  хэний ч морь түрүүлж болно гэдгийг харууллаа хэмээн наадамчин олон дүгнэж байлаа.

Аман хүзүүнд:  Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн морь хурдаллаа. Хүрэн морь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын унаган адуу юм байна.

Айргийн гуравт: Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн уясан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга  Мөнхбатын Даваажаргалын  зээрд  морь хурдаллаа.

Айргийн дөрөвт: Монгол Улсын Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэхийн  хонгор халзан

Айргийн тавд: Завхан аймгийн Идэр сумын уугуул, “Ашид мөнхийн зам” компанийн Нанзаддоржийн Мөнхбаягалангийн зээрд тус, тус хурдалж наадамчин олныг баясгалаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12