Чингисийн талбай энэ сарын 14-нийг хүртэл “завгүй”

2016-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын үеэр болох соёл, урлагийн томоохон шоу тоглолтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.  

 
“Улаанбаатарын үдэш” рок поп шоу


 
Өнөөдөр /07.11/ 21.00 цагаас Чингисийн талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу болно.  Энэхүү шоуг “UP MUSIC” продакшн зохион байгуулж байна. Олны дунд нэр хүнд бүхий телевизийн шоу нэвтрүүлгээс төрөн гарч буй уран бүтээлчдээс гадна залуу үеийн сонсох дуртай хамтлаг, дуучид ая дуугаа өргөж, алдарт “Харанга” хамтлагийн тоглолтоор үргэлжлэх юм.


 
“Талын бүжиг” фестиваль


 
Маргааш /07.12/ 21.00 цагаас Чингисийн талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно. Монгол туургатан улс орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улс, Монгол улсын мэргэжлийн урлагийн театр, чуулгын уран бүтээлчид нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг зохион байгуулах гэж байна.


 
“Silence White” шоу
 


Маргааш /07.12/ Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Энх тайван, эв нэгдэл, Найрсаг Улаанбаатар” уриатай “Silence White” бүжгийн наадам болно.  Энэхүү наадам нь  Үндэсний их баяр наадмын үеэр залуучуудад зориулсан томоохон үйл ажиллагаа болж төлөвшиж буйн дээр их хотын соёлыг түгээх, найрсаг харилцааг төлөвшүүлэхэд ач холбогдолтой юм.


 
“Морин хуур” фестиваль


 
Энэ сарын 13-нд 21.00 цагаас Чингисийн талбайд дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжист бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансагийг илтгэх фестиваль болно.  Энэхүү фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.


 
“Улаанбаатар свинг найт” их талын жазз олон улсын наадам


 
Их хотын соёлын салшгүй хэсэг болсон жазз хөгжим, свинг хэмнэлийг мэдрүүлэх наадам нь долдугаар сарын 14-ний өдөр  21.00 цагаас Чингисийн талбайд болно. Монгол Улсын жазз урлагийн шилдэгүүдээс гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг улс орны уран бүтээлчид оролцож цоглог хөгжим, уян яруу аялгуугаар их хотын нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12