Наадмын нээлт ба сэтгэлийн нээлт /фото/

2016-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Дэнж хотойсон Монгол наадам дэлгэр сайхан эхэллээ. Төрийн есөн хөлт цагаан туг юугаан залж, тулгандаа галаа бадраан, Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ монгол гэрээ барьж монголчууд наадмаа нээлээ. Нар хур нь тэгширсэн энэ л өдөр хүний бүрийн эх орноо гэсэн сэтгэлийг царайнаас нь, өмссөн гоёлоос нь, үг үйлдэл бүрээс нь харж болохоор байв. Энэ жилийн наадмын нээлт үзэж харах зүйл  арвинтай,  Монголчуудын сэтгэлийг нээсэн нээлт боллоо.  Төрийн есөн хөлт цагаан туг найман шаргатайгаа нар зөв гороолон орж ирэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч есөн хөлт цагаан тугаа нар зөв тойрон дэвэхэд, “Союз-39” сансарын хүлэг хөөрөхөд, эрэлхэг шүхэрчид төрийн далбаагаа намируулан Төв цэнгэлдэх хүрээлэнд газардахад монголчууд нэгэн зэрэг уухайлан, баясаж байсан юм.  Зарим хүний нүдэнд омогшил бахархлын нулимс хурж, ахмадууд нь залбирч байгаа харагдана.   Бид ийм л сэтгэл хөдөлгөм түүхтэй ард түмэн билээ. Энэ жилийн баяр наадмыг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулсан. Төрийн наадмыг уламжлалт баяр гэдэг утгаар нь түүхийг түлхүү оруулж өгсөн нь тодорхой. Хүннү, Ром гүрнээс эхлээд 810 жилийн тэртээх Их эзэн Чингис хааны байлдан дагуулалт, Манжуудыг дарж, тусгаар тогтнолоо бадраасан Богд хаант засаглал, Д.Сүхбаатар жанжины бүтээсэн гавьяа гээд  Монголын түүхийн дөрвөн үеийг тодорхой харуулсан нээлт болсон юм. Харин Ардчилсан хувьсгалын талаар ямар ч уур амьсгал байсангүйд зарим нэг нь гайхаж байсан юм.   Ийнхүү дөрвөн хүчтэнээрээ хамгаалуулсан зүлэг ногоон талбайдаа монголчууд төрт ёсныхоо баярыг нээлээ.  Ардын хөгжмийн гайхамшигт аялгуу,  төө ч хүрэхгүй газарт хатгасан  Монголын төрийн далбаанууд, ардын урлагийн тоглолт, уран нугаралт гээд монголчуудын эх орноо гэсэн сэтгэлийг нээсэн сайхан нээлт болж өндөрлөлөө.

 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12