Ази, Европын редакторууд сэтгүүлзүйд тулгарч буй асуудлаар ярилцав

2016-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

АСЕМ-ын Дээд төвшний 11 дэх уулзалтын дагалдах хурал болох "Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт"  өнөөдөр /2016.07.08/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ арга хэмжээг Гадаад хэргийн яам, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулж байна.

Уулзалтад Английн ВВС-ийн "World 2020”-ын тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн, Португалийн "Португал Импренто Ассоциаци”-ийн ерөнхийлөгч Жоао Палмейро, Белгийн "Мондэйл Ньюс”-ийн ерөнхий редактор Жэй Горис, ОХУ-ын "Монголия сегодня” сэтгүүлийн ерөнхий редактор Юрий Крючкин, БНХАУ-ын "The paper.cn” цахим хэвлэлийн хэлтсийн дарга Ву Тинг болон Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш, Бангладеш, Индонез, Филиппин, Энэтхэг зэрэг улсаас ерөнхий редактор, ахлах редакторууд, гадаад улс оронд суугаа тусгай сурвалжлагч гэсэн 30 орчим төлөөлөгч оролцож байгаа. “Ази-Европын цахим харилцаа” сэдвээр өрнөж байгаа энэ хэлэлцүүлгээр олон улсын редакторууд Ази, Европын хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж байна. Европ тивд болж байгаа үйл явдлын мэдээлэл дэлхий дахинд хурдацтай түгдэг бол Азийн мэдээллүүд тэр бүр хурдацтай байж чаддагүй. Энэ нь зарим талаараа хэл, соёлын бэрхшээлтэй холбоотойг олон улсын редакторууд онцолж байлаа. Мөн төлөөлөгчид уламжлалт сэтгүүлзүйн салбар цахим сэтгүүлзүйтэй зэрэгцэн хөгжих шаардлагатай болсныг ч хэлсэн юм. Өнөө үед хурдацтай хөгжиж байгаа цахим сэтгүүлзүйн талаар хуралд оролцсон төлөөлөгчид байр сууриа илэрхийлснийг товчлон хүргэж байна.

“Конрад-Аденауэр” сангийн Ази дахь хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн дарга Торбен Штефан:

-Сэтгүүлчид цахимаар хил дамнасан түншлэл тогтоох, хамтран ажиллах, мэдээлэл солилцох яриа хэлэлцүүлэг хийх нь ихэсч байна. Энэ удаагийн редактруудын дугуй ширээний уулзалтаар зөвхөн Ази, Европ тив дотор бус хоёр тив дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой.

Ирландын “Айриш Индепендент” сонины редактор Кевин Дойл:

-Ази, Европын хэвлэл мэдээллийн байгууллагууд ижил төстэй саад бэрхшээлтэй тулгарч байна. Хүн бүр интернэтэд холбогдож хүссэн мэдээллээ авч, дуртай нэвтрүүлгээ үзэх боломж нээгдсэн нь хэвлэл мэдээллийн салбарт хувьсал өрнөж байна. Энэ хувьсалтай хөл нийлүүлж чадаагүй байгууллага өрсөлдөөнөөс шахагдан гарахаас өөр замгүй. Ирландын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ чиг хандлагыг ойлгож цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Цахим ертөнцийг ашиглах болсноор Ирландын сонинууд хилийн чанадад олон уншигчтай болж, цар хүрээгээ өргөжүүлж чадсан жишээ бий. Тиймээс цахим орчны давуу талыг үгүйсгэж болохгүй.  

“Би Би Си” мэдээний группийн Стратегийн өөрчлөлт, багцын удирдлага хариуцсан дарга Адриан Ван-Клаверен:

-Цахим сэтгүүлзүйн хөгжилтэй холбоотой олон орон уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зар сурталчилгааны орлого багассан. Тиймээс ажилчдын тоогоо багасгах, үйл ажиллагааны хүрээгээ цомхон бүтэцтэй болгох үзэгдэл гарч байна. Харин бид олон улсын үйл явдлуудын талаар мэдээлдэг, шуурхай баталгаатай эх сурвалжтай байхыг зорьсон хэвээр байгаа. Тиймээс илүү олон бүс нутагт  сэтгүүлчдээ илгээж, үйл явдлыг халуун цэгээс мэдээлэх. Тэр мэдээллээ цахим орчинд илүү олон хэлээр хүргэхийн төлөө ажиллаж байна гэв.

"Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт"-аас гарсан шийдвэрүүдийг удахгүй болох АСЕМ-ын Дээд төвшний 11 дэх уулзалтаар танилцуулахаар тогтсон юм.

 Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12