Хотын шинэ даргаас Туул голыг аврахыг хүсчээ

2016-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

“Хишигтний чуулган” ТББ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдод хандаж, Туул голын сав газрыг хамгаалахад анхаарч, хамтарч  ажиллахыг хүсч, албан бичиг илгээжээ.

Албан бичигт “Хүндэт С.Батболд таныг Монгол Улсын хөгжлийн төв, нийслэл Улаанбаатар хотын захирагчаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авсанд баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд Нийслэлийн 1 сая 350 мянган оршин суугчдын өмнөөс нийслэлчүүдийн ундны усанд тулгамдаад байгаа онц ноцтой асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа нэн тэргүүнд тусган, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Аливаа улс орны дэлхий дахинд танигдах нэрийн хуудас, хөгжил, дэвшлийнх нь бодит дүр нь тухайн улсын нийслэл хотын хөгжлөөс шууд хамааралтай. Монгол Улс дэлхийн хөгжлөөс дэвшилттэй бүхнийг авч, өдрөөс өдөрт өнгөө засч, өөрийн гэсэн дүр төрхийг бүтээн хөгжиж байгаа нь сайшаалтай. Гэвч нийслэл хотын оршин суугчдын ундны усны эх үүсвэр болсон Туул голын бохирдол хэрийн хэмжээнээс хэд дахин хэтэрч, дэлхийн хамгийн ихээр бохирдсон голуудын жагсаалтад айргийн тавдугаарт бичигдээд багагүй хугацааг өнгөрүүлж байгааг мартах ёсгүй. Ундны усны хийгээд хөрс, агаарын бохирдлын хэмжээнээс нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Туул голын бохирдол нь өдгөө дан ганц нийслэлчүүдийн эрх ашгаас хальж, Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудын нийт 37 сумын хүн, мал, амьтад, байгаль экологид тулгамдсан асуудлыг бий болгоод байна.

Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон харъяа байгууллагууд, Нийслэлийн ЗДТГ, дүүргүүдийн холбогдох байгууллагуудаас энэ асуудалд анхаарал хандуулан зарим арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч шаардлагатай үр дүнд огт хүрэхгүй байгаа нь нууц биш.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн үүрэгт ажлыг хариуцан гүйцэлдүүлэгчийн хувьд Та Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийн баталгааг хангаж, Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж, бохирдлыг бууруулах чиглэлээр шат дараалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Нийслэлчүүд бид Таниас болон Таны баг, хамт олноос дараах бодитой үр дүн бүхий бодлого, үйл ажиллагааг хүлээж байгаа болно.

1.    Туул голыг бохирдуулж буй эх үүсвэр, голлох хүчин зүйлсүүдийн нөлөөллийг бууруулж, хязгаарлах, буруутан этгээд, байгууллагуудтай хатуу хариуцлага тооцох, нөхөн төлбөрийг гаргуулах,

2.    Туул голын бохирдлын хэмжээг бууруулах, ундны усыг шаардлагатай хэмжээнд хүртэл цэвэрлэж, цэнгэгшүүлэх, ундны усны аюулгүй байдлыг тогтворжуулах,

3.    Туул голыг хамгаалах, хамтын хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх, үр дүнтэй, тогтвортой үйл ажиллагааны нөхцлийг бий болгох, бодит үр дүнд хүргэх,

4.    Туул голын бохирдлоос хамааралтай нийгмийн эрүүл мэнд хийгээд нийслэлчүүдэд тулгараад байгаа сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх,

5.    Нийслэлийн ундны усны төв цэвэрлэх байгууламжийн болон төвлөрсөн усан хангамжийн тоног төхөөрөмжийг шинэчилж, стандарт хэвийн тогтвортой үйл ажиллагаа хэрэгжүүлэх, ундны усны цэвэршүүлэлтийн чанарыг сайжруулах,

Хишигтний чуулган ТББ-ын гишүүд, дэмжигчид бид Туул голын аврах итгэл, хүслийн дор нэгдэн Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй зөв, зохистой бодлого, үйл ажиллагаануудыг дэмжин, нийслэлчүүдээ уриалан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна”  гэж  дурдсан байна.

Эх сурвалж: Polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12