З.Отгонбаяр: Соёмбо тэмдэг, дөл нь зөв эсэхийг шалгаарай

2016-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.МӨНХЖАРГАЛ

Баяр наадмын өдрүүд дөхөж гудамж талбайд төрийн далбаа, туг, дарцагны худалдаа аль хэдийнэ эхэлжээ. Иргэд, аж ахуй нэгжүүд  төрийн далбааны стандартыг мэддэггүйгээс шаардлага хангаагүй туг далбаа үйлдвэрлэн худалдах тохиолдол их байдаг.Төрийн далбааны стандартын талаар Стандартчилал хэмжилзүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын албаны дарга З.Отгонбаяраас тодрууллаа.

-2011 онд батлагдсан Төрийн далбааны стандарт одоо хэрхэн мөрдөгдөж байгаа вэ?

-Баяр наадмын үеэр болон бусад төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үед төрийн далбааг дээдлэн хэрэглэх, мандуулах зэрэгт энэхүү стандартыг мөрдөж байна.  Мөн энгэрийн болон дурсгалын тэмдэг,зурагт хуудас, шошго бусад зүйл  дээр ч энэхүү стандартаар Төрийн далбааг хэрэглэж байгаа.

-Төрийн далбааны соёмбо тэмдэг дээрх хоёр загас нь нар буруу, зөв эргэсэн байх талаар маргаан их  гардаг.  Арга билгийг Төрийн далбаа дээр хэрхэн тусгах ёстой вэ?

-Нар зөв эргэх  нь нарны аймгийн хөдөлгөөн,  галактикийн мөн чанарыг илтгэнэ . Арга билэг тэмдэг бол мөнхийн хөдөлгөөний бэлгэдэл юм.  Аливаа зүйл хоёр талтай байдаг гэдгийг илтгэх ба арга билгийн утга нь  өдөр шөнө, эр эм, халуун хүйтэн, нар сар, жаргал зовлон, хайр харуусал, дайн ба энх  гэх мэт энэ дэлхий дээрх түгээмэл нэг ухагдахууны хосломол шинж чанарыг багтаасан гэж үздэг.

-Шаардлага хангаагүй туг далбааг үйлдвэрлэсэн иргэн болон аж, ахуйн нэгжид ямар хариуцлага ногдуулдаг вэ?

-Хуульд зааснаар төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол иргэнийг 10-25 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 50-100 мянган төгрөгөөр торгох, эсвэл 14-30 хоногийн хугацаагаар ба­ривч­лах шийтгэл ногдуулна.

-Иргэд  төрийн далбааг худалдан авахдаа юуг анхаарах вэ?

-Төрийн далбааны стандартын талаарх иргэдийн мэдээлэл муу байна. Тиймээс стандартын шаардлага хангасан соёмбо тэмдэг дөл нь зөв байгаа эсэхийг мэддэг байх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

7 цаг 29 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

12 цаг 3 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

15 цаг 23 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

19 цаг 28 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

19 цаг 28 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

19 цаг 28 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин