АСЕМ-ын төлөөлөгчид "Ази Европын цахим харилцаа” сэдвээр чуулав

2016-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Улаанбаатар хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад АСЕМ-ын гишүүн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцохоор мэдээллээ ирүүлээд байна. Энэхүү  арга хэмжээ нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Хэдхэн хоногийн дараа манай улсад зохион байгуулагдах  Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан. Энэ сарын 12-ноос эхний зочид хүрэлцэн ирнэ гэдгийг албаныхан хэлж байна

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын өмнө есөн дагалдах хурал болохоор төлөвлөгдсөн. Үүний нэг болох "Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт"  өчигдөр дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид, редакторуудын дунд зохион байгуулагдсан юм. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд  АСЕМ-ын гишүүн орнуудын хэвлэл мэдээллийн ахлах ажилтнууд хүрэлцэн ирсэн байна.  АСЕМ-ын "Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт" “Ази-Европын цахим харилцаа” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.  Уг арга хэмжээг Монголын талаас ГХЯ, AСEM-ын Бэлтгэл ажлын алба, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулж байгаа аж.  Энэ талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридаас тодруулсан юм.

 

Б.Галаарид:  "Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт" Ази-Европ хоёр тивийг ойртуулахад чухал түлхэц болно

- АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг угтсан дагалдах хурлууд амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хуралд хэдэн орны төлөөлөгч оролцож байна вэ. Мөн хэлэлцэж байгаа гол сэдвийн талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Монгол Улсад АСЕМ-ын Дээд төвшний 11 дүгээр уулзалтыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.  Энэ ажлын хүрээнд нийгмийн салбар бүрийг хамарсан есөн дагалдах арга хэмжээг  зохион байгуулж байгаа юм. Эдгээрийн нэг болох "Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт”-ыг  Гадаад хэргийн яам, AСEM-ын Бэлтгэл ажлын албатай хамтран Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хариуцан зохион байгуулж байна.

Улаанбаатар хотноо энэ сарын 7-9-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү уулзалт нь "Ази Европын цахим харилцаа” сэдвийн дор болж байна. Энэ хуралд,  Ази-Европын 20 гаруй орны 30 орчим нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

-Тухайлбал, аль орны ямар хэвлэл мэдээллээс төлөөлөгчид ирсэн бэ?

-Английн ВВС–ийн "World 2020” Тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн, Португалийн "Португал Импренто Ассоциац”-ын Ерөнхийлөгч Жоао Палмейро, Белгийн "Мондэйл Ньюс”-ын Ерөнхий редактор Жэй Горис, ОХУ-ын "Монголия сегодня” сэтгүүлийн Ерөнхий редактор Юрий Крючкин, БНХАУ-ын "The paper.cn” цахим хэвлэлийн хэлтсийн дарга Ву Тинг болон Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш, Бангладеш, Индонез, Филиппин, Энэтхэг зэрэг улсаас Ерөнхий редакторууд, ахлах редакторууд, гадаад улс оронд суугаа тусгай сурвалжлагч зэрэг 30 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна.

-Энэ удаагийн уулзалт “Ази-Европын цахим харилцаа” сэдвийн дор өрнөж байна гэлээ.  Энэ хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ удаагийн “Редакторуудын дугуй ширээний уулзалт” нь   цар хүрээгээрээ өмнөх хурлуудын төвшинд амжилттай зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, Ази Европын Сан, Германы Конрад Аденоур Стифтунг Хэвлэлийн газраас дэмжлэг үзүүлэн зохион байгуулж байгаа.   Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт  “Ази-Европын цахим харилцаа” сэдвийн дор өрнөж байгаа нь  Ази-Европ хоёр тивийг ойртуулан, ялангуяа сэтгүүлзүйн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр тивийн сэтгүүлчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох төдийгүй Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12