07 сарын 07-ны өдрийн зурхай

2016-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 7 сарын 7, Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Үнэг одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Бага халуун болох улирал 00 цаг 30 минутад эхэлнэ. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Хонь

Сүүлийн үеийн дарамт, стрессээс болж ядарч магадгүй. Орчноо өөрчил, бодол санаагаа цэгцлэх боломж өөртөө олго. Түр зуур нохойгоо салхилуулсан ч болно. Томоохон арга хэмжээнд оролцох ёстой боловч боломжгүй болвол уучлал гуйж буй захиа илгээ. Өөртөө зориулж онцгой юм хий. Бие махбодийн хүчээ сорих шинэ зүйл сонирх.

Үхэр

Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Үд дунд хүртэл уулзалтаа хойшлуулах хэрэгтэй. Ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна. Найзуудтайгаа өдрийн хоол идэх нь харилцаандаа урам зориг өгнө. Нийгмийн харилцан үйлчлэл таашаал төрүүлнэ. Таны санал санаачилга санхүүжүүлэгчдийн анхаарлыг татах бололтой. Гэвч төлөвлөгөөнүүд гэнэт цуцлагдсанаас болж оройн төлөвлөгөө эмх журмаа алдана.

Ихэр

Өнөөдөр та маш бүтээлч байх нь. Амрах ажиллах цагаа зөв зохицуулвал амжилтанд хүрнэ. Компьютер утаснаас хол байж, зурагтаа унтрааснаар чөлөөт цаг гарах болно. Таны нэр хүнд өсөх бөгөөд хүн болгон таньтай харилцаа тогтоохыг хүсэх болно. Тэдний итгэлийг алдахгүй байж, хэт их урилга дайллаганаас боломжийн хэрээр татгалз. Ихрийн ордныхон ямар ч зүйлд бүрэн сэтгэл хангалуун байж чаддаггүй тул аль болох бүх зүйлийг энгийн хүлээж авахыг хичээ.

Мэлхий

Хэрэв та өвөрмөц эрэл хайгуул хийх сонирхолтой, энэ талаар суралцах хүсэлтэй бол хүсэл сонирхлоо дагахад тохиромжтой цаг мөн. Хэрэв бололцоотой бол хэвлэн нийтлүүлэх болон нэвтрүүлэг хийх салбар мэлхийнүүдэд тохирно. Зохиол бичих дуртай мэлхийнүүдлэд үг амархан орж ирнэ. Багшлах, дадлагажуулах эсвэл өөр бусад аргаар мэдээ мэдээлэл дамжуулах ажил хийдэг хүмүүсийн хувьд гол агуулга, зарчмыг тайлбарлан бичихэд хэцүү биш байх болно.

Арслан

Онгироо, сагсуу зан тань санхүүгийн нөхцөл байдал, хайр дурлал, хүсэл мөрөөдөлд сэв суулгаж мэдэх юм. Хэт үрэлгэн зуршлаа зас. Эс тэгвэл маргааш хүсэл мөрөөдөл, зорилгоо юу ч үгүй гишгэлээд хаясан мэт таагүй сэтгэгдэл төрнө. Зугаа цэнгэлд хэт их автах хэрэггүй. Амлалтаа зөрчилгүй цагийг зугаатай өнгөрөөж болно. Мөрийтэй тоглох нь таны хамгийн том асуудал юм. Мөрийтэй тоглоомоос өөр хийх зугаатай зүйлс маш олон бийг сана.

Охин

Өнөөдөр хэт шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө хүчлэхээс сэргийл. Таны өгөөмөр сэтгэлийн хариу эргээд хэд дахин нугарч ирэх болно. Өөрийн өгч чадах бүх зүйлийг бусдад хандив болгон өгснөөр түүнээс ирэх хариу таныг гайхашруулах болно. Зар сурталчилгаа болон олон нийтэд таниулах ажлыг амжилттай хийснээр төсөл төлөвлөгөө амжилттай хэрэгжих болно. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол гарах магадлалтай.

Жинлүүр

Пүрэв гараг. Бизнесийн зөвлөгөө авснаар төслөө амжилттай хэрэгжүүлж чадна. Хүүхдүүд тань илүү зүйл шаардана. Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчид эрч хүчтэй байна. Өөртөө таарсан амжилттай худалдаа хийнэ. Таны найз нөхөд, хөрш танаас тусламж гуйна. Үзэл бодлын ялгаатай байдлаас үүдэн та бусадтай маргана. Итгэл үнэмшилтэй холбоотой маргаанд оролцох хэрэггүй, та хэзээ ч ярьж ханадаггүй гэдгээ сана. Та бусдыг доромжлохоос зайлсхий.

Хилэнц

Хэдийгээр өнөөдөр төвөгтэй зарим нэг асуудал гарах ч санаа зоволтгүй. Эцэг эх хилэнцүүд хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, аз жаргалыг мэдэрнэ. Төлөвлөсөн арга хэмжээ, уулзалтанд оролцож цагийг сайхан өнгөрүүлэх байх. Эрч хүч багасч магадгүй ч спортын болон бусад чухал үйл ажиллагаанд оролцохын тулд эрчимтэй бэлтгэл хийгээрэй.

Нум

Амарч алжаалаа тайлах, эрч хүчний шинэ эх үүсвэр олж авах, оюун санаагаа ариусгах өдөр. Энэ өдөр бүхэлдээ тааламжтай боловч болчимгүй, сахилгагүй зан болон эрүүл мэндээ хайхардаггүй байдал нь сэтгэл санаа, бие тавгүйтэхэд хүргэнэ. Түүнчлэн өөрийнхөөрөө хэт зөрүүдлэн зүтгэх нь ойр дотныхонтойгоо харилцаа муудах нэг шалтгаан болно. Бие тавгүйтэх шинж илэрмэгч эмчид ханд.

Матар

Ангараг гараг танд мэргэжлийн салбартаа хагмийн шилдэг нь байх эрч хүч урам зориг, тэмүүллийг өгч түлхэц болно. Сайн судалж үзсэний үндсэн дээр шинэ бизнес худалдааны ажил эхлэхэд тохиромжтой цаг үе. Та удирдлага, хамт олон болон үйлчлүүлэгтэй холбоотой үүссэн асуудалд болгоомжтой ханд. Уур уцаараа хянаж бай. Үйлчлүүлэгч болон хамт ажиллагсадтайгаа анд нөхрийн дотно харилцаа үүсгэнэ.

Хумх

Хүн бүрт өөрийн үнэлэмж бий. Өөрийн хувьд юу үнэ цэнэтэйг тодорхойлж, түүнийхээ төлөө амьдар. Таны хэрэгжүүлж буй төсөл төлөвлөсөн зардлаасаа хэтрэх шинжтэй. Өөрийн үрэлгэн зандаа анхаарлаа хандуул, хэрэггүй зардлаа тана. Алдагдлаа бууруулахын тулд юуны өмнө зардлаа багасга. Хэрэглээний зардлаа ч мөн адил. Ингэж хичээсний хүчинд ашиг орлогоо нэмэгдүүлнэ.

Загас

Пүрэв гараг. Сүүдэрлэж буй газраасаа хөдөлж, анхаарлын төвд орж гялалзахдаа бэлд. Сар таны ордыг ивээж байгаа болохоор хүсэл болон зорилгоо нэгтгэн онцгой бүтээлч ханд. Та бол мөрөөдөгч. Таны мөрөөдөл стратегиуд тань төлөвлөгөөгөө амжилттай үр дүнд хүргэхэд туслах боно. Сонирхолтой хүмүүстэй танилцаж гэртээ үлдэх үү, эсвэл гадуур гарах уу гэсэн хоёр зүйлээс сонголт хийхэд хэцүү байна.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

 

 

 

 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

8 цаг 31 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

13 цаг 5 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

16 цаг 25 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

20 цаг 30 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

20 цаг 30 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

20 цаг 30 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин