Э.Бат-Үүл: Та нарын хэн ч надтай эн зэрэгцэхгүй

2016-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

НИТХ-ын анхдугаар чуулган дээр МАН, АН-аас сонгогдсон төлөөлөгчид НИТХ-ын даргад Ц.Сандуйг дэвшүүлэх үеэр нэлээдгүй маргаан болов. АН-ын төлөөлөгчид Ц.Сандуйгаас асуулт асууж байр сууриа илэрхийлэх үеэр сонгуулийн үеэр яригдсан 60 тэрбумын асуудлыг хурцаар хөндөж байсан юм. Төлөөлөгчдийг маргалдсанд хурлыг даргалж байсан Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүл төлөөлөгчид тэрдундаа МАН-ын төлөөлөгчдөд хандаж ширүүхэн үг хэлэв. Тэрээр “Шинэ төлөөлөгчид анхдугаар хурлыг яагаад ахмад настай хүнээр удирдуулдагийг ойлгоогүй юм шиг байна. Монголын олон зуунаар барьж ирсэн төрт ёс гэж байгаа. Ахмадаараа удирдуулж төрөө эмхэлж байгуулдаг. Сонгууль бол цунами болсон гэж би дээр хэлсэн. Та нар үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэхдээ та нар хөөрсөндөө юу болсныг ерөөсөө ойлгоогүй байна. Та нарыг жаахан хүүхэд байхад, зарим нэг чинь төрөө ч үгүй байсан байхад би ухуулах хуудас нааж явлаа. Өнөөдрийг хүртэл нийгмийн хамгийн төвөгтэй амьдрал улс төрийн гал, усан дунд явсаар ирсэн. Та нар өсөж өндийхдөө миний нэрийг дуулсаар өсч өндийсөн. Энэ улс орныг аюул, хагарал сүйрлийн ирмэг рүү явж байхад зогсоож байсан хүний нэг нь би. Энэ туршлагаар та нарын хэн ч надтай эн зэрэгцэхгүй. Үүнийг бардам хэлнэ. Энэ улс төр эвгүйтвэл юу болдгийг би сайн мэднэ.
Та нарт санал өгөөгүй цаана нь 50 хувь байгаа. Үүнийг сайн ойлго. Нэн ялангуяа нийслэлд биднийг ялагдсанд харуусаж байгаа харуусал маш их байгаа. Үүнийг сайн тооц. Гуравдугаарт, нийгмийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулах туршлага, нэр нөлөөгөөрөө маш их жинтэй хүмүүс гудамжинд гарсан байгаа. Үүнийг ёстой битгий мартаарай. Та нарын энд гаргасан овлигогүй, дээрэлхүү зан болгон нийгмийн аюул болж хувирна. Эсэргүүцлийн галыг өрдөнө. Үүнийг битгий мартаарай. Та нар өөрсдөө энэ байдлыг, юу болсныг гүнээ ухаар, сайн ойлго. 
Зүгээр хүнийх нь хувьд хүндэлж болно. Та нартай ямар ч зүйл булаацалдаагүй. Сонгуулийн дүнгээ хүлээн зөвшөөрөөд та бүхэнд тайван замаар эрх мэдлээ шилжүүлэх гэж байна. Энэ бол ардчиллын гайхамшиг. Тийм байхад олуулаа орилж дайрах чинь та нарын том алдаа. Битгий ийм зүйл хийгээрэй. Би зөвлөж байна. 
Би хэлье. Та нар пянгийн даахгүй шүү.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль бол нийслэлд нэр хүндээрээ парламенттай өрсөлдсөн сонгууль болсон. Их хуралтайгаа өрсөлдсөн сонгууль болсон” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12