Б.Баяр: Хүмүүсийн эх орноо гэсэн сэтгэлийг сэрээж өгдөг мэргэжилдээ хайртай

2016-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

“Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох вэ”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ”  гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасан “үнэт” хүмүүсийн үгсийг цувралаар хүргэж байгаа.  Энэ удаагийн зочноор гэрэл зурагчин Б.Баярыг онцолж байна.

- Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ. Амжилтын гараа, амьдралын баталгаа мэр­гэ­жил сонголттой хол­боотой гэдэгтэй санал нийлэх үү?

-Би багадаа аяллаар их явдаг байлаа. 2007 онд аппарат аваад эрвээхий, цэцэг, шавьжны зураг авч эхэлсэн. Хүн их шуналтай гэж үнэн шүү. Байгалийн гэрэл зурагт амьдралынхаа турш шунаж явна.  Анх өөрийнхөө авсан зураг­нуудыг их голдог бай­сан бол одоо тоож эхэл­сэн.  Хүн ер нь өөрийнхөө сонирхлыг л дагах хэрэгтэй юм билээ.  Сонирхолгүй дан ганц хичээл зүтгэлээр нэг их хол явахгүй дээ.  Надад шантрах, зүдрэх үе байлаа.  Гэхдээ  цаана зүрхэнд минь гал асаж байгаа учраас  энэ мэргэжлээсээ хэзээ ч урваагүй.  Тэгэхээр до­тоод сэтгэлээ сайн сонсож байгаад сонголтоо хийвэл хэзээ ч алдахгүй гэж хэлье.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

- Гэрэл зураг гэдэг зүйлд шунан дурласнаар амьдралын сайн сайхан улам тодорч байх шиг санагддаг.  Миний авсан зургийг Монголд ийм сайхан газар байдаг бил үү ямар гоё юм бэ гэсэн харцаар харж байгаа хүмүүсийг харахад үнэхээр сайхан.  Тэдний эх орноо гэсэн сэтгэлийг сэрээж өгч байгаа гэж бодохоор бүр ч сайхан аз жаргалтай байдаг.

-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?

-Би үзэл бодлын хувьд нийгэмдээ баригдахгүй байхыг хичээдэг. Ер нь уран бүтээлч хүн тийм шүү дээ.  Гэрэл зурагчин бол нийгмийн түүхийг бүтээгч юм.  Мөн байгалийн гэрэл зураг авснаар хүмүүсийн сэтгэхүйд эх орон газар шороогоо хайрлах уриаг хүргэж байна.  Тэгэхээр биднийг шууд үнэлэхгүй ч цаг хугацаа гэрэл зурагчдыг үнэлэх цаг ирнэ.    

-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?

-Гэрэл зургийн сал­бар уран чадвараар гайхаг­да­хаас гадна бидэнд бас нэгэн том асуудал бай­даг.  Энэ нь техник тех­нологи юм. Дэлхийн нэртэй гэрэл зурагчид сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмжөөр “зэв­сэг­лэж” байна. Мөн тэдний зураг яагаад сайн байна гэхээр авсан зургаа засдаг хэсэг нь үнэхээр гайхамшигтай.  Үүнд нь технологийн маш өндөр мэд­лэгтэй хүмүүсийн баг ажилладаг.  Гэрэл зурагчин зургаа л авна түү­нээс өөр юунд ч анхаа­рахгүй. Гэтэл бид өөрсдөө гэрэл сүүдрийг нь засаад л суудаг. Дэлхийд гайхагдаж байгаа тэр л гэрэл зургийн хөгжил рүү бид алхам алхмаар ойртож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12