Хөдөлмөрийн яамыг хэвээр үлдээвэл...

2016-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

МАН шинэ Засгийн газраа байгуулахаар ид ярьж буй энэ үед яамдын бүтэц нэлээд анхаарал татаж байна. Аль болох цомхон бүтцээр ажиллахыг МАН сөрөг хүчин байхдаа шаарддаг байв. Иймд одоо байгаа 15 яамны заримыг нэгтгэх тухай яриа ч бий. Яам, агентлагийн тоог цөөлж, цомхон болгох нь зөв ч гэлээ нэгтгэж, нийлүүлж болохгүй яам гэж бас байна. Тэгэхээр МАН-ын Засгийн газрын үед Хөдөлмөрийн яам гэж тусдаа байх нь зөв гэсэн олон хүний санал байгааг харгалзах хэрэгтэй болж байна. Нийгмийн халамж, үйлчилгээг хавтгайруулахгүй, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөрийн яам тусдаа ажиллах нь зохимжтой юм. МАН-ын 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс харахад ч ийм байгаа юм.

Тус намын мөрийн хөтөлбөрийн 2.7-д заасан “Хувийн хэвшил-ажлын байр” гэсэн хэсэгт “Бодлогын алдааны уршгаар иргэд, аж ахуйн нэгжийн ашиг орлого буурч, бизнес эрхлэх орчин улам бүр муудлаа. Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянга гаруй аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62.3 мянга гаруй нь хаалгаа хаажээ. Үүнээс үүдэн ажлын байр хомсдож, ажилгүйдэл нэмэгдлээ. 2012 онд ажил хайж байсан хоёр хүний нэг нь ажилд орж байсан бол одоо долоон хүний нэг нь арай ядан ажилд ордог боллоо. Ажиллагсдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүйн дээр ажилгүйдэл өссөн, орлого буурсан” гээд энэ бүгдийг өөрчлөхийн тулд бизнесийг дэм­жин, татварыг нэмэгдүү­лэхгүй, энэ хэрээр ажлын байр нэмэгдүүлэх бодлого барина гэсэн юм. Зах замбараагүй нийгмийн халамж бий болгож байснаас хүн бүрийг ажилтай болгох нь МАН-ын хийх ёстой гол ажил. Ажилтай байвал орлоготой болж, энэ хэрээр өрхийн амьжиргаа дээшилж, улс орны эдийн засагт  ч ахиц гарна. Иймд МАН мөрийн хөтөлбөрөө харсан ч, бодит байдлыг харгалзсан нь бизнесийг дэмжин, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Хөдөлмөрийн яамыг тусад нь ажиллуулах нь зөв шийдэл болно.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12