Хэлмэгдүүлэлт МАН-ын Засгийн үед дахин үргэлжиллээ

2016-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас сүр дуулиантайгаар баривчилж байв. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, Засгийн газарт МАН ноёлж байлаа. Энэ үеэс улс төрийн хэлмэгдүүлэлт жинхэнэ утгаараа эхэлж, түүнийг зохиомол хэрэгт буруутган жил дамнан шүүсээр байсан. Монгол даяар сэрдхийсэн баривчилгааг хууль зүйн салбар эрхэлсэн сайд Ц.Нямдорж “Телевиз байдаггүй учраас дуулаагүй” хэмээн басамжилж байсан нь үүний нотолгоо.

Яг энэ үед тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох болоход цагдаагийн байгууллага ялгүй хэмээн тодорхойлж байлаа. Гэтэл Сонгуулын ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байв. Түүнийг хассан шалтгаан нь гэвэл хэлэхэд инээд хүрмээр, бичихэд ичмээр. “Мэдлэг боловсрол дутуу” хэмээсэн нь Цагтаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан хүнд ийм шалтгаан доромжлол.  Гэхдээ энэ болзөвхөн өнгөлөн далдлалт байлаа. Цаана нь түүнийг сонгуульд оролцуулж, ард түмний саналыг авахаас айсан, эмээсэн хүмүүс төрийн эрхэнд сууцгааж байсан хэрэг. Тэдний гол төлөөлөл, гол хүч нь бол МАН байсан.

Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд тэрээр дахиад л “өвдөг шороодлоо”. Ард түмэн түүнийг сонгуульд өрсөлдөхийг хүсч байсан ч шүүх засаглал, түүний цаана эрх мэдэл бүхий хүмүүс дахиад л нүх малтлаа. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр материалаа хүргүүлсэн Н.Энхбаярыг ялтай байдал нь арилаагүй хэмээн Сонгуулийн ерөнхий хороо  эсэргүүцэв. Тэдний үндэслэл цагдаагийн байгууллагаас ирүүлсэн ялтай байдал нь арилаагүй гэх тодорхойлолт байв. Цагдаа нар ганцхан хүний ялтай, ялгүй эсэх тэмдэглэгээг хийхийн тулд 250 гаруй хуудас материал ирүүлж, хууль тайлбарласан нь хачирхалтай байв.

Уг нь тэд дөрвөн жилийн өмнө эсрэгээрээ тодорхойлж байсан алба. Үүнээс л асуудлын учиг эхэлнэ. Ял эдлээгүй, Өршөөлийн хуулиар шүүхээс оноосон ял нь өршөөгдсөн Н.Энхбаярыг тэд ялтай байдал нь арилаагүй хэмээн олон арван хуудсаар нь хууль тайлбарласан нь яах аргагүй эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг болсон. Хууль бус энэ тайлбарыг Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөвтгөж, Сонгуулийн ерөнхий хороог буруугүй гэж тогтоолоо, өчигдөр. Тэд ийм шийдвэр гаргахын тулд асуудлыг бүтэн сараар сунжруулж сонгууль дуусч, Засгийн эрх баригчид тодорсны дараа шийдсэн нь учиртай. Дөрвөн жилийн өмнө Засгийн эрхэнд байсан МАН-ын үед Н.Энхбаяр хэлмэгдэж сонгох, сонгогдох эрх чөлөөгөө хасуулж байсан бол энэ удаа нөгөө л МАН төрийн эрхэнд гарах үед нөхцөл байдал давтагдлаа. Энэ ерөөсөө улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжилж байгаагийн тод жишээ гэж харж болохоор байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12