А.Номин: Шохойн өнгийн дээл тренд болж байна

2016-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.МӨНХЖАРГАЛ

Удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Монголчууд жилдээ ганц тохиодог цагаан сар, наадмаараа үндэсний хувцасаараа гангардаг. Наадмын гоёлоо сонгоход тань туслахаар “Торго”салоны дизайнер А.Номинтой энэ жилийн загварын чиг хандлагын талаар ярилцлаа.

-Үндэсний хувцас сонгож авахад юуг анхаарах ёстой  вэ?

-Материал сонголт хамгаас чухал.  Тиймээс эхлээд торгоо зөв сонгох хэрэгтэй. Сайн торго агшдаггүй, сунадаггүй, саа гялгар багатай ,даавуулаг байдаг. Чанартай сайн торгыг шатаахад үнс үлддэг бол муу торго хайлдагаараа ялгаатай. Нэг хэсэг хээ томтой торго моодонд орж байсан бол харин энэ жилийн торгоны сонголт өнгөн дээр тогтож байна.

-Энэ жилийн үндэсний хувцасны өнгө болон загварын хувьд ямар хандлага давамгай байна вэ?

-Өнгөний хувьд гэгээлэг хэрнээ матте буюу шохойн өнгөний хувцас тренд болж байна.  Залуу бүсгүйчүүдийн хувьд ихэвчлэн европ болон орчин үеийн хувцасны загварыг шингээсэн авангард загварын дээл өмсөж байгаа.

-Дээлний өнгийг сонгохдоо өөрийн царайнд хэрхэн тохируулж авах талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ талаар уншигчдад зөвлөхгүй юу?

-Цайвар царайтай хүнд ямар ч өнгөтэй дээл зохино. Харин бор царайтай хүнд хэт өнгөлөг болон хар бараан дээл зохимжгүй. Иймээс ч энэ жилийн тренд шохойн өнгө нь ямар ч царайтай хүнд тохирдогоороо онцлог.

-Хантааз, малгай зэрэг бусад дагалдах хэрэгслийг хэрхэн хослуулах хэрэгтэй вэ?

-Сүүлийн үед мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс гэж үндэсний хувцсаа иж бүрнээр нь өмсөх нь ихсэж байна. Нэг өнгийн малгай, дээл, бүсийг дагнаж болохгүй. Харин өнгө уусгах эсвэл дагнасан, нэг өнгөнд огт өөр өнгийг харшуулж өгөх нь зүйтэй.

-Ихэнх монгол эмэгтэйчүүд өөрсдөө гэр бүлийнхээ дээл хувцасыг урладаг. Та мэргэжлийн хүний хувьд тэдэнд хандаж юуг зөвлөх вэ?

-Мари Катранзу тэргүүтэй алдартай дизайнерууд өнгөрсөн намар, өвлийн загварууддаа бидний нэг их тоогоогүй урлагийн элемент болох үүлэн хээгээр онцгойрч чадсан. Үндэсний шинжээ алдаагүй хэрнээ шинэлэг зүйлийг сэдэж , зохиомжлож дахин давтагдахгүй бүтээлийг урлах боломж нээлттэй байна.

-Энэ жилийн наадмын дээлнүүдийн хувьд үнэ ханш хэд байгаа вэ? Тухайлбал “Торго” салоны хувьд?

-Салон бүр л өөр өөрийн үнийн тарифтай байдаг. Торго салоны хувьд  материал болон хэмжээ, загвараасаа шалтгаалаад 600-700 мянга байна.  

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12