07 сарын 05-ны өдрийн зурхай

2016-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 7 сарын 5, Ангараг гараг. Билгийн тооллын 1, Өглөгт охин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Мягмар гараг. Ажил дээрх найрсаг харилцаа юунаас ч илүү чухал. Хамт ажиллагч зөвлөгөө асуух бололтой. Түүний ажлыг амжуулахынхажуугаар өөрийнхийг шийд. Хүүхдүүддээ санаа зовних байх.Тэдэнтэй нөхөрсөг байж харилцаагаа сайжруулах боломж гарна. Түүнээс гадна бүх зүйлийг хянах хэрэггүй. Асуудлыг төвөгтэй болгож будилуулна.

Үхэр

Аливаа зүйлд урам зоригтой хандана. Ихэнх үхрийн ордны зохиолч, дизайнер болон зураачдын шинэ санаанууд хөгжиж, туйлын ашигтай байна. Найз тань хэн нэгэн онцгой хүнтэй сохор болзоонд явахыг санал болгоно. Оройн цагаар уг болзооноос татгалз. хамгийн сайн зүйл гэвэл маш гайхалтай хайр дурлал танд ирнэ. Сурталчилгааны эсвэл шуудангийн компаниудаас олон нийтийн болон бизнесийн асуудалд цаг заваа зориулахыг хүснэ. Хэдийгээр та амрахыг хүсэж байгаа ч саналыг нь хүлээн авах болно.

Ихэр

Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн харахыг хичээ. Ингэж чадвал нөхцөл байдлыг зөв үнэлэх болно. Та юуг дутуу хийсэн гэдгээ бодож хамаг цагаа өнгөрөөх хэрэггүй. Гадаад хүмүүстэй ярилцахад хэлний бэрхшээл гарах бөгөөд таны бусадтай харилцах харилцаанд асуудал гарна. Тайван байж, тухайн хүний юу хэлж байгааг нарийвчилсан биш юмаа гэхэд ерөнхийд нь ойлгохыг хичээ. Энэ нь илүү үр дүнтэй байх болно.

Мэлхий

Хайр дурлал ба янаг амрагийн явдал гол байр байр суурь эзэлсээр байх болно. Од гарагийн зохилдлогоо дурлалын оч цацруулж байна. Мэлхийн зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзлэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхжлийг тахайр дурлалын амьдрал эсвэл бүтээлч ажиллагаандаа ашиглаж болох юм. Янз бүрийн санаанууд доор доороосоо ундрах болно. Мөн тайван байдал, цаг хугацаа, энерги зээрг бүх боломжийг бүрдүүлж өгөх болно.

Арслан

Нарийн төвөгтэй арга замыг юм уу эсвэл ов мэх хэрэглэснээс итгээд буулт хийсэн дээр байж болно. Харилцаанд саад бэрхшээл гарснаар үнэнч илэн далангүй байхыг шаардана. Гэрлэх хосууд биенээ хэрхэн ойлгож, халамжлах талаар зөвлөгөө авах нь зүйтэй. Бизнесийн уулзалт, гэрээ хэлэлцээр таны хүссэнээр болох бөгөөд баримт бичиг нуун далдах шаардлага байхгүй. Та нээлттэй, шударга байж, эерэг үр дүн харуулж чадна. хууль зүйн тэмцэл өрнүүлэхээс зайлсхий. Асууж шаардахаас нааш мэдээлэл дамжуулсны хэрэггүй.

Охин

Та цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт орлого олохыг зорьж байгаа бол од эрхэсийн зүгээс танд гайхалтай нөлөө үзүүлнэ. Бизнесийн ажилдаа өмнөхөөс илүү цаг зарцуулах шаардлага гарах бөгөөд хэр их ажиллана төдий чинээгээр орлогын хэмжээ өсөх болно. Гэхдээ сайтар судалгаа шинжилгээ хийж, үнэ өртгийг зөв тооцоогүйгээс алдагдалд орох магадлалтай гэдгийн сана. Өндөр үнэтэй зүйл худалдан авахаа түр хойшлуул. Эрүүл мэнддээ анхаарч бэлэн бүтээгдэхүүнээс татгалз

Жинлүүр

Мягмар гараг. Санамсаргүй жижиг зүйл таны санхүүг бууруулж, санаа зовоход хүргэнэ. Жижиг муу зуршлууд танд сайн зүйл авчрахгүй байгааг ойлго. Муу зуршлуудаасаа салах цаг болжээ. Хэцүү мэт санагдавч хэсэг хугацааны дараа бүх зүйл сайжирна. Амжилтад хүрэхийн тулд богино хугацаанд өөрийгөө дайчил. Хань тань таны ухаан, мэдрэмтгий занг гайхна. Тэрээр таны үгийг дагахад бэлэн байна. Хэн нэгэнд туслахад бэлэн бай. Та хэлэх үгэндээ анхаар эс тэгвээс хов живэнд орно. Шинэ гэрт нүүн орж магадгүй.

Хилэнц

Сар хумхын ордонд шилжин ирж байгаа тул гэр бүлийн асуудал, өмч хөрөнгөтэй холбоотой хэрэг шийдэгдэнэ. Хилэнцийн ашиг орлого нэмэгдэн, хуучин хөргөгч угаалгын машин, хатаагч, аяга шанага угаагч зэрэг цахилгаан хэрэгслээ солих байх. Хүмүүсийг өөртөө татдаг увидсаараа олон хүний анхаарал татна. Сансар огторгуйн нөлөөгөөр хайр дурлалын асуудал нилээн сонирхолтой өрнөнө. Харин ганц бие хилэнцүүдийн одоо үүсгэсэн хайр тийм ч удаан үргэлжлэхгүй.

Нум

Сансар огторгуйн эрчим хүчний нөлөөгөөр таны амьдралын эрч хүч доод түвшинд очино. Энэ нь таны аливааг бодитоор хүлээн авах чадварт муугаар нөлөөлнө. Сонор сэрэмжтэй бай. Хэрүүл маргаанаас зайлсхий. Аливаад хэт сэтгэлийн хөөрлөөр хандаж, уурлаж бухимдах нь хожим харамсахад хүргэнэ. Эр зориг, өөдрөг байдал таньд таагүй байдлаас нэр төртэйгээр гарахад тусална.

Матар

Та өөрийн амьдралдаа амар тайван аз жаргалтай байх ёстой. Энэ өдөр данс тооцоо болон гэр бүлийн төсөвт тохиромжтой цаг. Хэд хэдэн гэнэтийн зардлууд гарч ирэх ба та ажлаа хийх ёстой тул зэрэг амжуулах шаардлага тулгарна. Гэхдээ бэлэн мөнгө олоход тийм ч хэцүү биш байх болно. Та боломжоо хэн нэгэнтэй хуваалцсанаар бага зэрэг асуудал үүснэ. Үдээс хойш сэтгэлийн түгшүүр нэмэгдэх тул стрессд орж магадгүй. Танай гэрт хамгийн гайхалтай баяр хөөр болно

Хумх

Мягмар гараг. Өглөө эрт сар таны эрч хүчийг шинэчилнэ. Дотно харилцаа илүү сэтгэл хөдлөм байх төлөвтэй. Хайртынхаа хэлсэн зүйлийг зөв ойлгосон эсэхээ тухай бүрт нь  лавла. Түүнийг ярьж байхад үгийг нь таслах хэрэггүй, хүлээн зөвшөөрөхүй байсан ч гэсэн. Хамт олны маргаан мэтгэлцээнээс зайлсхий. Таагүй хов живийг үгүйсгэ. Атаархагчид, хов жив гаргагчид хүртэл таны тэвчээрийг үнэлж, хүндэтгэх болно.

Загас

Сайхан зан аашаараа бусдыг өөртөө үргэлж татаж байдаг Загаснууд хэн ч дайрч орж ирж чадахгүй орон зайгаа байгуулж, өргөтгөх хэрэгтэй. Өөрийн ажил хэрэгтэйгээ нүүр тулах, хамтран ажиллагсадаасаа хол байх ямар нэгэн газар олохыг чухалд үз. Гэртээ ажиллаж байгаа Загаснууд үдээс хойш бие болон оюун санаагаа сэргээхийн тулд сайн амрах хэрэгтэйг сануулж байна.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

1 цаг 1 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

5 цаг 28 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

5 цаг 28 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

5 цаг 28 мин
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

5 цаг 28 мин
Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

20 цаг 21 мин
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

20 цаг 29 мин
МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

20 цаг 52 мин
АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

22 цаг 5 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

22 цаг 19 мин