“Багануур” нэгж хувьцаагаа 2.650 төгрөгөөр арилжина

2016-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

“Багануур” хувьцаат компани 9.870,287 ширхэг нэмэлт хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжих болсоноо өнөөдөр зарлалаа. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу “Багануур”  хувьцаат компанийн нэмж гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг  тус компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, ТУЗ-ийн дарга Б. Ариунболд нар цан цохиж нээлээ. МХБ-ийн гүйцэтгэх захирал М.Болор, Андеррайтер “ТиДиБи Капитал компани”-ийн Үнэт цаасны компанийн захирал Т.Даваажав нар тус тус оролцлоо. Энэхүү нэмж гаргаж буй хувьцааны тоо ширхэг нь нийт хувьцааны 32 хувьтай тэнцэж олон нийтэд 2.650 төгрөгөөр арилжаалахыг санал болгож байна. Багануур хувьцаат компани 1978 онд байгууллагдсан. Одоогоор төрд 75, хувийн  хэвшилд  25 хувь нь байгаа  төрийн мэдлийн уул уурхайн шилдэг  ганц компани билээ. Өнөөдрийг хүртэл 37  жилийн хугацаанд 103 сая тонн нүүрс олборлож Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувийг дангаараа хангаж ирсэн. 2013-2015 онуудад боруулалт нь жил дараалан өсч 35.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.  Ингэснээр төр өөрийн мэдлийн хувьцааны 24 хувийг ард түмэнд арилжсанаар  нийт хувьцааны 49 хувь нь хувийн эзэмшилд очно гэсэн үг юм. Жил гаруй хугацаанд ажигласан судалгааны явцад цаашид тус компанийн энгийн нэгж хувьцааны үнэ өсөх  хандлагатай байгаа тухай  “ТиДиБи Капитал компани”-ийн Үнэт цаасны компанийн захирал Т.Даваажав тайлбарласан. Ийнхүү “Багануур” хувьцаат компанийн  нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга  энэ сарын  4-өөс 5-ны өдрийн хооронд явагдах юм. Тус компанийн хувьцааны төрийн эзэмшлийн 75 хувийг 51 хувиас доошгүй хэмжээнд буюу  70 орчим  сая   хувьцааг нэмэлтээр гаргаж 26 тэрбум  төгрөг олон нийтээс татан төвлөрүүлэхээр тооцоолж байна. Энэ хөрөнгөөр нэн шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмжийг худалдан авч үйлдвэрлэлийн тасралгүй байдлыг ханган ажиллах, цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинээр ашиглалтанд орсон “Амгалан ДС” болон 2017-2018 онд ашиглалтанд орох “ДЦС-5”, “Багануурын ЦС” зэрэг компаниудад нүүрс нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухай ТУЗ-ийн дарга Б. Ариунболд ярив. Андеррайтер  болох “ТиДиБи Капитал компани” нь хөрөнгө босгох тал дээр туршлагтай компани гэдгийг МХБ –ийн гүйцэтгэх захирал М.Болор нээлтийн үеэр хэлсэн.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12