
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Орбитын уулзвараас Толгойтын эцсийн Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэл хийгдэж байна. Тус замын гүүрний засварыг маргаашнаас ирэх 10 дугаар сарын 30-ныг хүртэл хийнэ. Тиймээс нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний
· Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“
· Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
· Ч:16 “Баруун салаа-Далангийн зас-10-р хороолол”
· Ч57 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
· Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүдийн замнал дээрх зураглалын дагуу өөрчлөгдөнө.
Эх сурвалж: www.polit.mn