2014.04.10. Ж.Мөнхбат: “Давхар дээлээ” тайлахгүй бол Засгийн газрыг огцорч, УИХ-ыг тартал нь тэмцэнэ

2016-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

2014.04.10. Ж.Мөнхбат: “Давхар дээлээ” тайлахгүй бол Засгийн газрыг огцорч, УИХ-ыг тартал нь тэмцэнэ

С.САРУУЛ

Энэ удаагийн сонгуульд МАН-ынхан УИХ, НИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэр утгаараа өнөөдрөөс эхлээд  /2016.07.04/  Засгийн газар, парламент болон Нийслэлийн удирдлагад ги­шүүдээ томилно. Хотын мээр, ИТХ-ын даргаас эхлээд албаны ёсны томилгоо хийгдэж эхэллээ. Харин энэ цаг үед олон нийт МАН-ыг хамгийн ихээр ажиглаж, хяналт тавьж тэдний амалсанчлан мэргэжлийн Засгийн газрыг хүлээж буй. Учир нь эрх баригч АН-ыг хэт олон яам байгууллаа хэмээн шүүмжилж, “давхар дээл”-ийг эсэргүүцэж жагсаал цуглаан хүртэл хийж явсан МАН-ынхан энэ удаад сөрөг хүчний зүгээс тавьж байсан хатуу шаардлагаа өөрсөд дээрээ харуулах учиртай.

МАН-ынхан одоогоос хоёр жилийн өмнө /2014.04.10/ давхар дээл тайлах ёслол үйлдэж Чингисийн талбай дээр жагсч байсныг ард түмэн мартаагүй. МАН-ынхан ч өөрсдөө  мартаагүй байх.  Тодруулбал, Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг “давхар дээл”-ээ тайлахыг шаардаж энгийн иргэдээс эхлээд МАН-ын гишүүд дэмжигчид, иргэний нийгмийн төлөөлөл, Чингисийн талбайд гурван цагийн турш жагсч байсан юм. Жагсаалын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат индэр дээрээс хэлсэн үгэндээ “Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулах цуглааныг МАН сөрөг хүчнийхээ хувьд зохион байгуулж байна. Өнгөрөгч жагсаал цуглаануудыг бодвол харьцангуй олон хүн ирсэн. Индэр дээр гарч үгээ хэлж буй иргэдийн маань  хэлж буй үгс амьдрал хүндэрсэн, эдийн засаг хямарсан гэдгийг харуулж байна. Энэ удаа зохион байгуулж буй жагсаалын онцлог бол монгол улсыг засаглалын хямралаас гарах эсэхэд хариулт авахын тулд цугласан явдал. Харамсалтай нь, Шударга ёс эвсэл завсарлага авчихлаа. Гэвч бид бүхэн шантрахгүй давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, засгийн газраа хайцаалбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ. Бид Сүхбаатарын талбай дээр цугласан хүмүүс төдийгүй бүхий л ард түмний саналыг цуглуулна. Энэ цуглаан бол зөвхөн нэг намын гишүүд дэмжигчдийн жагсаал биш, ард түмний цуглаан. Засаглалын хямрал, төрийн дампуурлыг бодитоор нүүрлэсэн байдлыг зогсоож ажил хийж авч явдаг хүмүүст нь өгөх хэрэгтэй. Үүнийг дэмжих хүмүүс Ардчилсан намд ч, Шударга ёс эвсэлд байгаа гэдэгт ч итгэж байна.  Өнөөдрөөс эхлэн орон нутагт албан ёсоор найман жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна” гэдгийг онцолж байсан юм.

Тэгвэл шинэ парламент бүрэлдэх энэ үед  МАН 60 тэрбумын схемээр явах нь уу, мэргэжлийн Засгийн газар байгуулах нь уу гэдгийг улстөрийн хүрээнийхнээс эхлээд малаа хариулж яваа малчин ч тольдож байгаа. Гэвч МАН-ынхан “давхар дээл” тайлах үзэл бодлоосоо ухарч тэр жишгээрээ шинэ парламентыг бүрдүүлэх нь бараг л тодорхой болж байгааг улстөрийн хүрээнийхэн яриад эхэллээ. Тухайлбал, цомхон байхаар шийдвэрлэсэн Засгийн газрын бүтцээр 15 яамыг 11 болгож цөөрүүлж Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай, Аж үйлдвэрийн яамыг Хүнс, хөдөө аж ахуйн яамтай, Уул уурхайн яамыг Эрчим хүчний яамтай, Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэх замаар 11 болгож цөөрүүлэх талаар ярилцжээ.

Мөн УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайд гээд МАН-ын дотоод асуудал яригдаж байгаа энэ үед УИХ-ын даргад хоёр Энхболд, Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, УИХ-ын дэд даргад Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Шадар сайдад Ц.Нямдорж, С.Бямбацогт, Уул уурхай, эрчим хүчний сайдад Г.Тэмүүлэн, Ц.Дашдорж, Н.Номтойбаяр,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Ганди, Б.Мөнхбаатар, Д.Оюунхорол, БСШУ-ы сайдад Л.Оюун-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, П.Цогтбаатар, Хууль зүйн сайдад Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, Хүнс хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Т.Гантулга, н.Баянмөнх, Сангийн сайдад Ч.Улаан, Б.Чойжилсүрэн нарын аль нэгийг тавихаар ярьж байгаа юм байна. Харин  Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Я.Содбаатар нар яригдаж байгаа аж.

Эндээс үзвэл МАН-ын яриад байсан мэргэжлийн Засгийн газрыг голчлон “”давхар дээл”-тэй сайд нар бүрдүүлэх бололтой. Гэхдээ МАН тэдэнд хүлээлгэсэн ард түмний итгэлийг алдах учиргүй. Тэд “давхар дээл”-ийг дөрвөн жил эсэргүүцэж уриа лоозон барьж жагсаал цуглаан хийж хашгирсныхаа шидийг одоо л нэг үзүүлэхгүй нь болохгүй нь.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12