Редакторуудын Дугуй Ширээний уулзалтад 20 орны хэвлэл мэдээллийнхэн оролцоно

2016-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “Ази-Европын редакторуудын дугуй ширээний наймдугаар уулзалт" энэ сарын 7-8-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уулзалтыг Монголын талаас ГХЯ, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албатай хамтран Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хариуцан зохион байгуулах юм. Тодруулбал, "Улаанбаатар хотноо долдугаар сарын 7-9-ны өдрүүдэд зохион байгуулагдах Редакторуудын Дугуй Ширээний наймдугаар уулзалт “Ази-Европын Цахим Харилцаа” сэдвийн дор болох юм.  

Уулзалтад Ази-Европын 20 гаруй орны 30 орчим нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, тухайлбал Английн ВВС-ийн “World 2020” Тэргүүн Адриан Лоуб Ван-Клэйверн, Португалийн “Португал Импренто Ассоциац”-ын Ерөнхийлөгч Жоао Палмейро, Белгийн “Мондэйл Ньюс”-ын Ерөнхий Редактор Жэй Горис, ОХУ-ын “Монголия сегодня” сэтгүүлийн Ерөнхий Редактор Юрий Крючкин, БНХАУ-ын “The paper.cn” цахим хэвлэлийн хэлтсийн дарга By Тинг болон Солонгос, Сингапур, Вьетнам, Ирланд, Польш, Бангладеш, Индонез, Филиппин, Энэтхэг зэрэг улсаас Ерөнхий редакторууд, ахлах редаторууд, гадаад улс оронд суугаа тусгай сурвалжлагч зэрэг 30 орчим төлөөлөгчид оролцоно гэдгээ мэдэгджээ.

Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Редакторуудын дугуй ширээний уулзалт нь Европын орны төлөөлөгчдийн хувьд долоодугаар сарын 8-9-нд Варшав хотноо болох “NATO-гийн Дээд хэмжээний уулзалт”, Азийн мусалман шашинтай улс орнуудын хувьд “Хаврын Хари Раяа” шашных нь гол ёслол долоодугаар сарын 6-ны өдөр болох гэж байгаатай холбогдуулан тухайн орны сэтгүүлчид эдгээр арга хэмжээнд анхаарлаа хандуулах үеэр болж байгаа талтай.  Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, Ази Европын Сан, Германы Конрад Аденоур Стифтунг Хэвлэлийн газраас дэмжлэг үзүүлэн зохион байгуулахаар бэлтгэж буй энэ удаагийн арга хэмжээ цар хүрээгээрээ өмнөх хурлуудын түвшинд болж, Ази- Европ хоёр тивийг ойртуулан, ялангуяа сэтгүүлзүйн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх,хоёр тивийн сэтгүүлчдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох төдийгүй Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна" хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12