Э.Бат-Үүл: Улс төрийн цунами болж, МАН-аас дэвшсэн бор халзан хонь ч сонгогдохоор сонгууль боллоо

2016-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл сонгуулийн үр дүнтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Нийслэлийн Ардчилсан нам 11, МАН 34 суудал авч үнэмэлэхүй ялалт байгуулжээ. Юуны өмнө сонгуулийг маш сайн зохион байгуулж, шударга ажиллсан Нийслэлийн сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Нийслэлийнхээ нийт иргэд. Тэрдундаа биднийг дэмжсэн иргэдэд талархаж байна. Өнгөрсөн дөрвөн жил бидний бүтээн байгуулалтад дэмжсэн оролцсон. Ямар ч байсан нийслэлийнхний амьдрал шал өөр болсон гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа ч нийслэлийн дараа дараагийн удирдлагад тавих шаардлага өндөр болсон гэдгийг шинэ удирдлага анхаарах нь зүйтэй. Сонгууль АН-ын тэрдундаа нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн цунами байлаа гэдгийг би шууд хэлнэ. Цунами гэдэг бол урьдчилан тааварлах аргагүй тийм үр дүн гарах үйл явц. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Энэ сонгуулийг юу ч гэж тайлбарлалаа гэсэн үнэнд нийцнэ гэдэгт эргэлзэж байна. Бүтээн байгуулалтаас илүү харлуулсан байдлыг олон сонгогчдод төрүүлчихлээ. Монголчууд гүтгэлэг дайралтад дургүй гэдэг зүйл эргэлзээнд орлоо. Утга учиргүй гүжирдлэг, муучлан харлуулсан үйлдэл амжилтад хүрч ийм байдлаар ялдаг жишиг тогтлоо. Энэ бол нийгмийн санаа бодолд маш их хор тарьсан ийм хандлага боллоо. Ёсзүйн хувьд эргэлзээтэй байдалд оруулсан ийм улстөр болсон учраас ямар ч хүн сонгуулийн үр дүнг тайлбарлах боломжгүй.

МАН НИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан нь МАН-аас иргэдийн хэлдгээр бор халзан хонь байсан ч сонгогдчихоор ийм сонгууль боллоо гэдгийг маш тодорхой хэлье. Энэ бол хамгийн бодитой зүйл. Харин тайван замаар төрийн эрхийг авсан нь том ололт боллоо.

Нэг зүйлд санаа зовж байна. Ер нь улс, нийслэлийг удирдахдаа өмнөх шиг мафийнх шиг тийм байдлаар удирдах юм бол нийгэм, улс үндэстний аюулгүй байдал, ардчилалд маш ноцтой аюул учирна. Тиймээс эрх баригчид өмнөх үйлдэлдээ дүгнэлт хийх хэрэгтэй. Мафийн удирдлагын арга барилаар цааш явуулах юм бол нийгэмд тогтворгүй байдал үүсэх магадлалтай.

Сонгогчдын захиалгаар зөв сайн засаглах ёстой гэж хүсч байна. Бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа хөтөлбөр зогсох эрсдэлд орох вий гэж санаа зовж байна. Төрийн үйлчилгээний супермаркет, Найрсаг Улаанбаатар, Даншиг наадам, газрын луйврыг зогсоосон ажлуудыг үргэлжлүүлээсэй. Иргэдийнхээ итгэлийг хугалаагүй, залуусынхаа хөгжиж болно гэсэн итгэл найдварын очыг асааж чадсан гэж бодож байна” гэдгийг онцолсон юм.

Мөн тэрээр хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хариуцлага хүлээж Нийслэлийн ардчилсан намын даргын ажлаа өгнө гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12