
Т.САЙХАН
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Ататюрк олон улсын нисэх буудалд зургадугаар сарын 28-нд 20:00 цагийн үед террорист халдлага болж 36 хүн нас барж 147 хүн гэмтсэн билээ. Истанбул хотод 3.500 орчим Монгол иргэн оршин суудаг бөгөөд одоогийн байдлаар халдлагад Монгол иргэд өртөөгүй гэсэн мэдээлэл Гадаад Хэргийн Яаманд иржээ. Террорист халдлагыг ISIS буюу Исламын улс бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn