“Саалийн үнээ” манайх боллоо гэдгийн цаана...

2016-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

З.БОЛД

Өнөөдөр-УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэнэт мэдэгдэл хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг монголчууд авахаар болсон тухай хэллээ. Тэрээр “...“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын тал, 49 хувийг ОХУ-ын “Ростехнологи” компани эзэмшдэг байсан. Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк түүний төлөөний компани “Монголын зэс” эзэмшинэ” гэлээ.

Гэнэтийн энэ мэдэгдлийн тухайд “...Олимпийн аваргатай болсноос ч илүү сайн мэдээ” хэмээх PR гүйгээд эхэллээ. Магадгүй, ийм мэдээ дөнгөж сонсож байгаа бид “саалийн үнээ”-гээ нутагтаа авчирлаа гээд Ерөнхий сайдад алга ташиж баяр хүргэх ёстой байх.

Гэхдээ 40 шахам жил Монголын эдийн засгийг авч явсан, аварч ирсэн, “саалийн үнээ” маань яаж яваад гэнэтхэн бидний хашаанд ороод ирэв гэдгийг бодох хэрэгтэй.

Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн бүхий л хөдөлгөөн хоёр улсын хоорондын гэрээний дагуу явагддаг. “Совет”-ын хурал боллоо гэхэд л монголчууд бид чих дэлдийлгэн тэндээс ямар шийд гарахыг сонсож суудаг билээ. Хамгийн сүүлд, найман сарын өмнө Оросын талын хувийг тус улсын 100 хувь төрийн өмчит “Ростех”  компани руу шилжүүлэх хоёр улсын Засгийн газар хоорондын протоколыг УИХ-аар соёрхон баталж байв. Тодруулбал, Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-н, 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Явдаг процесс нь л энэ. Гэхдээ тэр үед Монгол даяар “..Эрдэнэтийг минь яах гээд байна” гэсэн эргэлзээ бүхий асуулт тавигдаж байв даа. “Ростех” гэдэг чинь ийм учиртай компани байна гээд л энэ компанийн талаарх мэдээллийг онгичиж гарсан. Эцэст нь Оросын тал шийдсэн болохоор, бас “...Эрдэнэтийн хувь заяанд элдэв нөлөө үзүүлэхгүй” гэсэн тал талын байр суурийг харж үзэж байж дуугүй болцгоож байв.

Гэтэл Ерөнхий сайдын мэдээлснээр Оросын тал “Эрдэнэт” үйлдвэрт эзэмшдэг 49 хувиа зарна гэж аль эрт мэдэгдсэн байна. Түүнийх нь дагуу хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээ явагдсан байж таарах нь. Монголоос “Худалдаа хөгжлийн банк” тэргүүтэй 10 гаруй компани нэгдэж “Монголын зэс” гэдэг корпорац байгуулаад аль хэдийнэ Оростой наймаа яриад эхэлчихсэн юм байна. Тиймээс одоо л сонгууль өнгөрөхөөр энэ тухай УИХ-д өргөн барина даа гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Энэ юу болж байна аа гэж эхлээд бодогдож байна. Яагаад гэвэл Оросын тал өөрийн эзэмшлийн хувиа өөрийнхөө компанид шилжүүлэхэд УИХ-аар бөөн хэл ам болж соёрхон баталж байсан атал “...Хувиа зарлаа шүү” гэхэд нь яагаад оллон нийтэд таг чиг, “тэр” хавиараа асуудлыг шийдэх гэж оролдов? 1978 оноос хойш мөрдөгдөж ирсэн үе үеийн гэрээнд Оросын тал өөрийн эзэмшиж буй хувиа худалдахаар эхлээд Монголын талд мэдэгдэнэ гээд заачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зөвшөөрлөөр хамтарсан үйлдвэрийн хувьцаа хаа нэг тийшээ хөдлөх учиртай. Монгол Улс гэдэг дан ганц өнөөдөр мэдэгдэл хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, 49 хувийг авахаар хэлэлцээ тохироо хийж яваа “Худалдаа хөгжлийн банк” тэргүүтэй 10 гаруй компани огтоос биш. Монгол Улсын төрийн эрх дээд байгууллага бол парламент. Монгол Улс ийм засаглалын хэлбэр сонгоод даруй 26 жил болсон. Өнөөдөр төрөө сонгох гээд иргэд сонгогчид саналаа өгч байна.

Ийм учраас Оросын талын тавьсан саналыг бүхий л хууль, тогтоомжийн дагуу УИХ-аар хэлэлцэх ёстой болж таарна. Ядаж танилцуулах учиртай. Гэтэл зарах тухай мэдэгдлийг нь хүлээж аваад “...Бид авна. Манай 10 гаруй компани нийлж байгаад авна” гэдгээ хариу мэдэгдсэн болж таарах гээд байна.

Мөн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцааг нэр бүхий компаниуд авахаар болсон тухай УИХ-ын тогтоолын төслийг бэлдээд шууд оруулахаар ярьж байгаа нь  нийт монголчуудынхаа өмнөөс тайлбар сонсмоор үйлдэл болж.

Нөгөө талаар “Эрдэнэт” үйлдвэр бол Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч. Ялангуяа эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ цаг үед  монголчууд “Эрдэнэт”-ээ л харж амь зуухааэс аргагүй он жилүүд бидний өмнө буй гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа.

Гэтэл эдийн засгийн хямралтай, хямралгүй аль ч цаг үед “саалийн үнээ” болсоор ирсэн маш нууц байдалд наймаалагдан Монголынх гэдэг нэртэй болох нь гэдгийг Ерөнхий сайд мэдээллээ. Одоогийнхоор зах, дээр үеийнхээр зээл дээр хоёр хүн хажуугийн хүнээс нууж ханцуй дотроо үнээ хаялцдаг байв. Өөрсдийнхөө эд зүйлийг өрөөл бусдаас нууж байгаа юм. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийг ийм маягаар авах нь яагаад ч хуулийн дагуу ажиллагаа биш.

Ер нь бол нийт монголчуудын өмч гэдэг утгаараа, эдийн засгийн онцгой ач холбогдолтой үйлдвэр гэдгээрээ Монголын төр бүх ард түмнээсээ санал асуулга асуух ёстой. “...Тавантолгойг яах вэ?” гээд асуудаг шигээ асуух хэрэгтэй. Бидний өмчийг хэн хувьдаа авах гэж байна вэ гэдгийг бид мэдэх эрхтэй. Өгөх учиргүй бол өгч болохгүй. Оросын төрийн эзэмшиж байсан хувьцааг Монголын компаниуд авах гэж байна гэх. Яагаад Монголын төр энэ 49 хувийг авахаар зүтгэж болохгүй гэж?

Энэ мэтчилэн олон асуултыг иргэд тавьж таарна. Яасан ийсэн нь бүрхэг, хөшигний цаана асуудал шийдэгдээд байгаа болгоныг хүн бүр сонирхдог.  Ялангуяа “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд сонирхох ч эрхтэй. Сонирхох байтугай оролцох эрх нь ард түмэнд бий.

Түүнчлэн “Эрдэнэт”-ийн асуудал ихээхэн эмзэг. Эмзэг гэдэг нь энэ тал дээр болгоожмтой хандах хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй мэднэ. “Эрдэнэт” үйлдвэрийн тухай захиа бичсэнээс болж бүхэл бүтэн Засгийн газрын Ерөнхий сайд огцорч байсан түүх бий. Түүх сөхвөл, 1998 оны арванхоёрдугаар сарын 8-нд “Ардчилсан холбоо” эвслийн гурав дахь Ерөнхий сайд болсон Ж.Наранцацралт ердөө долоон сарын дараа огцрох эсэхээ УИХ-аар хэлэлцүүлж байв. Шалтгаан нь дээр хэлсэн захидал. Тухайн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “...Засгийн газрын тэргүүн оны эхээр ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Степашинд захиа явуулсан. Захидлыг нууцаар хийсэн бололтой. “Эрдэнэт” үйлдвэрийг 240 мянган ам.доллараар худалдах тухай асуудлыг захидалд дурдсан байна” гэж нэр бүхий гишүүд дуулиан дэгдээснээр, түүний тэргүүлсэн Засгийн газар огцорч байлаа. Ийм л түүх бий. Хамгийн гол нь Монголын ганц санхүүгийн “саалийн үнээ”-ний тухай яригдаж байгаа юм. Тэгэхээр надад ч, танд ч хамаатай гэсэн үг.

Нөгөө талаар УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр “сайн мэдээ” болгон нийтэд дуулгасан нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

4 цаг 11 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

8 цаг 38 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

8 цаг 38 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

8 цаг 38 мин
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

8 цаг 38 мин
Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

23 цаг 32 мин
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

23 цаг 39 мин
МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

Өчигдөр 14 цаг 36 мин
АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

Өчигдөр 13 цаг 23 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Өчигдөр 13 цаг 08 мин