Наадамд 1225 бөх барилдаж 2000 гаруй морь уралдана

2016-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.БЭХ

Шадар сайд Ц.Оюунбаатар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Монгол төр үүсэн байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улсын 810  жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр албан ёсоор батлагдсаныг   Шадар сайд Ц.Оюунбаатар хэллээ. Өмнөх жилүүдийн наадмын хөтөлбөртэй ойролцоо боловч зохион байгуулалтын хувьд өөр болсон. Энэ жилийн наадамд 1225 бөх барилдаж, 2000 гаруй морь уралдах урьдчилсан тоо гарсан бол  гадаадын зочид төлөөлөгчид олноор оролцох, АСЕМ-ын хурлын эхний үйл ажиллагаа давхцахаараа  онцлогтой. Энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслол, урлаг, соёлын арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын баг  зохион байгуулахаар  шалгарсан байна.  Түүнчлэн тасалбар шаглаж зардаг явдлыг хумисан зохицуулалт хийсэн. Сүүдрэвчтэй суудал 24000, задгай суудал 16000 –ын үнэтэй байх бөгөөд цэнгэлдэхийн хажууд автомашины шинэ зогсоолыг ашиглалтад оруулж байгаа. Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээврээр үнэгүй үйлчилнэ гэдгийг   тэрээр онцлов. Мөн  цаг агаарын  байдал хүндрэх төлөвтэй, өнөөдрөөс эхлээд гурван өдөр бороо хур их хэмжээгээр орж, зарим газар хүчтэй салхилж, үер буух магадлалтай байгааг  сэрэмжлүүлэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12