Н.Энхбаяр: Шударга шүүх бол гомдлыг аль эрт шийдвэрлэчих байсан

2016-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамрагдсан ч ялтай байдал арилаагүй байна гэсэн үндэслэлээр УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахаас татгалзсан билээ. Тэгвэл энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 13-нд хэлэлцэж, ЦЕГ-ыг хариуцагчаар татахаар болсон юм. Өмнөх шатны шүүхэд нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагыг хариуцагчаар татахыг хүссэн ч хүлээж аваагүй билээ. Харин шүүх байгууллага энэ удаа ЦЕГ-ыг хариуцагчаар татахаар болсон шүүх хурлын ээлжит тов өнөөдөр байв. Өмнөх шүүх хурлын үеэр нэхэмжлэгч талаас шүүх хуралд гэрчээр ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадоржийг оролцуулахыг хүссэн юм. Гэвч өнөөдрийн шүүх хуралд Ж.Бямбадорж гадаадад томилолтоор яваа гэх үндэслэлээр орсонгүй.

Шүүх хурал эхлэхэд нэхэмжлэгч талаас Н.Энхбаяр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхсайхан нарт ЦЕГ-ын Мэдээлэл технологийн төвөөс ирүүлсэн 140 гаруй хуудас тайлбартай танилцах эрхээр хангах, Н.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхсайханд хавтас хэрэгтэй танилцах, тайлбар гаргах эрхийг хангаж өгөх, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг хангахыг хүссэн юм. Шүүх бүрэлдэхүүн тайлбар, хавтаст хэрэгтэй танилцах эрхийг хангаж шүүх хурлыг маргааш 15:50 цаг хүртэл хойшлуулав. Харин бусад хүсэлтийг хүлээж аваагүй юм. Энэ тухай МАХН-ын дарга Н.Энхбаяр “Шүүх хэлбэр хөөцөлдсөөр асуудлын гол агуулга руу орохгүй байсаар таарлаа. Үсэг, агуулга нь цуг байж хууль болж үйлчилдэг. Агуулга нь алга болгоод хэлбэрийг хөөцөлдөөд, “Шүүх бүрэлдэхүүн орж ирлээ, бос”, “Шүүх бүрэлдэхүүн гарлаа, бос” зэргээр хөөцөлдсөөр байгаад таарлаа. Үнэхээр шударга шүүх байсан бол сонгууль дөнгөж эхэлж байхад гомдлыг хэлэлцээд шийдвэрлчих боломж байсан. Харамсалтай нь Сонгуулийн ерөнхий хороо цагдаагийн буруу шийдвэрийг үндэслэж буруу шийдвэр гаргасан. Бид цагдааг СЕХ-той хамт шүүх хуралдаанд хариуцагчаар татаж оруулаач гэхэд цагдаагийн байгууллага хамаагүй, сонгуулийн асуудал биш, ердийн журмаар шийднэ гээд шүүх сунжруулчихаад өнөөдрийг хүргэсэн. Гэтэл гэнэт хурдан шийддэг хүмүүс болж өнөөдөр шийднэ, одоо шийднэ хэмээн муйхарлаж байгаагийн цаана Н.Энхбаяр сонгуульд орох эрхгүй юм байна, цагдаагийг тогтоол зөв байж, СЕХ зөв байсан гэж хэлэх гэж улайрч байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12