Сонгуулийн санал авах байруудад шалгалт хийхэд 1797 зөрчил илэрчээ

2016-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.САРУУЛ

НОБГ-аас нийслэлийн нутагт дэвсгэрт байршилтай УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Шалгалтад Чингэлтэй дүүргийн 47, Баянгол дүүрэгт 60, Сонгинохайрхан дүүрэгт 90, Баянзүрх дүүрэгт 89, Сүхбаатар дүүрэгт 43, Хан-Уул дүүрэгт 46, Налайх дүүрэгт 11, Багануур дүүрэгт 9, Багахангай дүүрэгт 2, нийт 397 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандарын холбогдох заалтыг зөрчсөн 1797 зөрчил илэрчээ.

Үүнд сонгуулийн санал авах байруудын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, ажилтан албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, барилга байгууламжид галын дохиоллын систем суурилуулаагүй, цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулаагүй, гал унтраах анхан шатны бага хэрэгсэл, гал унтраагуурыг стандартын дагуу байрлуулаагүй, дутуу, авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй, монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийгээгүй зэрэг нийтлэг дутагдлууд илэрсэн байна.

Үүнээс 137 зөрчилийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 1, мэдэгдэл 384, танилцуулга 1, дүгнэлт 397-г тус тус бичиж, сонгуулийн санал авах байрны ахлах зохион байгуулагч нарт хүргүүлжээ.

Түүнчлэн ажлын байр үйл ажиллагааны өдөр тутмын галын  аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах ажилтанг томилж галын аюулгүй байдлын дотоод хяналтыг сайжруулж ажиллах, санал тоолох машин, дотоод хэрэгцээний компьютер, түр зөөврийн цахилгаан дамжуулагч зэрэг цахилгаан хэрэгслүүдийн угсралтыг мэргэжлийн цахилгаанчнаар гүйцэтгүүлж, ашиглалтын аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжид төлөвлөгдөж хийгдсэн аврах зам гарцыг хааж, нарийсгаж бараа материал, тоног төхөөрөмж хураасан газруудын аврах зам гарцуудыг чөлөөлж болзошгүй гал түймэр бусад ослын үед аврах нүүлгэн шилжүүлэх үеийн шаардлагад нийцүүлж ашиглалтын бэлэн байдлыг хангах, Гал унтраах зориулалтын дотор даралтад усны цэгүүд төлөвлөж хийгдсэн газруудад хэвийн ажиллагаа, иж бүрдлийг шалгаж бэлэн байлгах, ашиглалтын шаардлага хангасан 4 кг-аас дээш багтаамжтай 2-оос доошгүй гал унтраагуурыг санал авах байруудад харагдахуйц, авахад хялбар газарт байрлуулах гэсэн шардлагуудыг ханган ажиллах талаар заавар зөвлөмж өгсөн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12