Гурван талт уулзалт болж баримт бичгүүдэд гарын үсэг зурав

2016-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов.

Гурван талт уулзалтын эхнийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар 2014 оны есдүгээр сард Тажикстан Улсын нийслэл Душанбе хотод хийсэн бол хоёр дахь уулзалтыг өнгөрсөн  2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулсан юм.

Энэ удаагийн уулзалтаар талууд гурван улсын худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хил орчмын хамтын ажиллагааг дүгнэж, дээрх салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан нь гурван талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ болов.

Гурван улсын Төрийн тэргүүн нар Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах механизмыг байгуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцсон нь ихээхэн ач холбогдолтой байв гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12