“Их Модун” компанийн ажилчид: “Бишрэлт” групп өрөө төл

2016-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Болор

Бишрэлтийн удирдлагуудтай холбоотой дуулиан тасрахгүй нь. Өнөөдөр гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авахыг хүссэн ажилчдын жагсаал боллоо. Энэ жагсаалыг хийх болсон шалтгаан нь 2014 оны дөрөвдүгээр сарын 9-нд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар эхэлжээ. Уг гэрээг “Их Модун” компанийн ерөнхий захирал болон иргэн Б.Болормаа нар баталсан байгаа юм. Гэрээний 2.1-д “Гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд заасан нөхцөл болон барилгын зураг төслийн дагуу Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэмд зааснаар төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай, 11 давхар, нийт 893064 ам метр талбай бүхий барилгыг барьж гүйцэтгэнэ” гэжээ. Мөн гүйцэтгэх ажлын хугацааг гэрээний 2.2-т тусгажээ. Харин гүйцэтгэгч тал “Гэрээнд зааснаас нэг сарын өмнө ажлаа дуусгасан” гэв. Түүнчлэн гэрээний гурав дахь хэсэгт төлбөр тооцоог барагдуулах тухай заажээ. Үүнд: 3.2-т захиалагч төлбөрийг 2.2-д заасан графикийн дагуу хүлээлцсэн акт, нэхэмжлэлийг үндэслэн Гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр болсон байна. Өнгөрсөн оны наймдугаар сард ажлаа дуусгасан компанийнхан тохиролцсон ёсоор санхүүжилтээ авч чадахгүй байсаар өдийг хүрсэнээ учирлалаа. “Их Модун” компанийн менежер Б.Эрдэнэцогт “Бид анх тохиролцсон ёсоор ажлаа гүйцэтгэж дуусгасан. Гэтэл ажлынхаа хөлсийг захиалагч талаас авч чадахгүй байна. Ингэснээр ажилчдын цалин болон бусад зардлуудаа гаргахад компанид хүндрэл учирч байгаа юм. Тиймээс нэн даруй бидний мөнгийг гаргаж өгөхийг шаардаж байна” гэлээ. Хэдийгээр иргэн Б.Болормаатай гэрээ хийсэн боловч цаад эзэд нь “Бишрэлт” групп хэмээн тэд хэлсэн. Учир нь анх барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр “Бишрэлт” группийн захирал А.Ариунболд санал болгосон аж. Түүнээс гадна анх ажил эхэлж байх үеийн санхүүжилтийг хийж байхдаа Капитал банкны дотоод дансаар дамжуулж байсныг ч мөн онцоллоо. Жагсаалд оролцогч “Их Модун” компанийн ажилчид “Гүйцэтгэсэн ажлынхаа мөнгийг авахыг хүсч байна. Энэ барилгад ажилласан ажлынхаа хөлсийг авмаар байна” гэсэн юм. Тэд “Бишрэлт” групп өрөө төл, “Барилга угсралтын гэрээт ажлынхаа хөлсийг авъя” гэж байлаа.

“Их Модун” компаниас удаа дараа албан бичиг явуулсан ч хариу ирүүлээгүй байна. Мөн уулзах хүсэлт тавьж байсан ч хүлээж авч уулзаагүй хэмээн эх сурвалж хэллээ. Ингээд “Эм импекс” компанийн холбогдох албан тушаалтнаас мэдээлэл авах гэсэн боловч биднийг дотогш оруулсангүй. 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12