Бишрэлт групп “Сарэм Макина”-гийн өрийг төлсөн үү?

2016-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БОЛОР

“Бишрэлт”-ийнхэн монголчуудаа ч бус бас гадныхныг ч залилдаг гэлцэх юм. Тухайлбал, Бишрэлт группийн Удирдах зөвлөл Туркын “Сарэм Макина” компанитай гэрээ байгуулж хамтран ажиллахаар тохиролцжээ. Гэрээнд заасан үүргээ Туркийн тал биелүүлж 1.810.000 /нэг сая найман зуун мянган/ еврогийн өртөгтэй хуванцар хоолой болон холбох хэрэгслийн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт Бишрэлт группийн “Юнико” компанид нийлүүлэн, угсралт туршилтыг нь хийж, гэрээнд заасны дагуу хүлээлгэн өгсөн аж. Гадны компани гэрээнд заасан үүргээ биелүүлснээ уламжлан төлбөр барагдуулах хүсэлт гаргаснаар маргаан эхэлсэн гэнэ. Туркын тал олон удаа уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн байна. Ийнхүү арга барагдсан “Сарэм Макин” компанийнхан гэрээндээ өөрчлөлт оруулснаар 1.8 сая евро явсаар 500 мянган ам.доллар болж хувирчээ. Гэсэн ч захиалагч тал мөнгөө төлсөнгүй. Тиймээс “Сарэм Макин” компанийнхан шүүхэд гомдол гарган гурван шатны шүүх дамжин сунжирсны эцэст 500 мянган ам.доллартай тэнцэх 646 сая 792 мянган төгрөгийг “Юнико”-гоос гаргуулахаар шийдвэрлэсэн аж. /http://www.shuukh.mn/irgendavah/903/view/ Гэвч бахь байдгаараа өрөө төлөөгүй байна.

Тухайн үед Монгол Улсын нэр бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө нэр хүндээ алдаж, хохирсон компанийн өмгөөлөгч Б.Оюунбилэг сэтгүүлчдэд ханджээ. Тэрээр “Бишрэлт” группэд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлээд, төлбөрөө бүрэн барагдуулж чадаагүй БНТУ-ын “Сарэм макина” компанийн асуудлаас болж БНТУ-ын тал гомдолтой байгаа тухай мэдээлсэн байна. Тус компани Монголын “Бишрэлт” грүпптэй хийсэн хэлэлцээрийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар “Бишрэлт" грүппийн “Юнико” ХХК-д 1.810 сая еврогийн үнэ бүхий хуванцар хоолой, холбох хэрэгслийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл нийлүүлэн, угсралт, туршилтыг хийж, харилцан гарын үсэг бүхий актаар хүлээлгэн өгсөн юм байна. Гэтэл нийт үнийн дүнгээс 800 мянган еврог нь төлөөгүй. Үндэслэлгүй шалтаг тоочин, дарамт шахалт үзүүлсээр байгаад төлөөгүй үлдсэн еврогоо 500 мянган ам.доллар болгохоор гэрээндээ өөрчлөлт оруулсан ч, түүнийгээ одоо болтол төлөөгүй байгааг өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлж байсныг http://www.24tsag.mn/content/121886.shtml цахим хуудаст тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12