“Капитал” банкныхан хүнийг эрхийг зөрчиж байжээ

2016-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БОЛОР

Хуулиас давсан журам үйлчилдэг нь Монголын хууль гурав хоног хүчинтэй гэлцдэгтэй холбоотой ч юм шиг. Адаглаад байгууллагын дотоод журам хөдөлмөрийн хуулиас ч илүү хүчтэй. Учир нь ажилгүй, орлогогүй байснаас байгууллагын журамд захирагдан тогтмол орлоготой байхыг чухалчилдаг нь дээрх байдлыг даамжруулдаг бололтой.

Хүний эрхийг дорд үзсэн хачирхалтай нэгэн шаардлагыг эмэгтэй ажилчиддаа тавьдаг зарим нэг газруудын талаар сонс ч л байлаа. Гэтэл Хүний эрхийн коммист энэ талаар 2013 онд гомдол гаргажээ. “Капитал” банкны ажилчидтайгаа байгуулдаг гэрээний 2.1 дэх заалтад “Шинээ ажилд орсон эмэгтэй ажилтан 2-3 жилийн хугацаанд гэр бүл төлөвлөлтийг нарийн тооцоолсон байх бөгөөд ажлын зайлшгүй шаардлага, ажлын байрны онцлогоос шалтгаалан энэ хугацаанд нэг сараас дээш урт хугацааны чөлөө, амралт авахгүй байх үүрэгтэй” гэж заажээ. Энэ талаар тухайн үед хэвлэл мэдээллээр нийтэлж байсан аж. Тухайлбал, http://old.eagle.mn/content/read/8756.htm 2013 оны арваннэгдүгээр сарын 27-нд “Хүний эрхийн үндэсний комисс “Капитал” банкыг шүүхэд өглөө” хэмээн бичжээ. Тухайн үед тус банкны хуулийн зөвлөх нь “Бид дотооддоо ажиллах хүчнээ тогтвор, суурьшилтай ажиллуулах үүднээс ийм гэрээ хийдэг. Бид бизнесийн байгууллага, хэрвээ энэ нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ч байж болно” хэмээн хариулсан тухай ч тэмдэглэж.

Тухайн үед Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Ихтамир “Хүний эрхийн комисст иргэн гомдол ирүүлсэн. Тухайн иргэн Капитал банкинд ажилладаг ажилтан байсан. Капитал банк нь хүний эрхийг зөрчиж байна. Үүнийг шалгаж өгөөч ээ гэсэн гомдол байсан. Гомдлын дагуу комиссын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулан Капитал банкинд шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд тодорхой хэд хэдэн зөрчлүүд илэрсэн. Үүний дагуу өнгөрсөн долоодугаар сарын 11-ний өдөр /2013 он/ Капитал банкинд комиссын гишүүний шаардлагыг хүргүүлсэн байгаа. Шалгалтаар тухайн банк шинээр орж байгаа эмэгтэй ажилтанд хоёр жилийн дотор жирэмсний амралт эдлэхгүй, гэр бүлийн төлөвлөлтийг нарийн төлөвлөх  мөн жирэмсэн болсон тохиолдолд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөн ажлаас чөлөөлөгдөх тухай байгууллагынхаа дотоод дүрэм, журмандаа заасан байсан. Энэ нь Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүлийн 100.1 заалтыг зөрчсөн гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн хуульд заасан хэд хэдэн сахилгыг шийтгэл оногдуулах үндэслэлийг давсан зохицуулалтаар тухайн ажилтнууддаа сахилгын шийтгэл оногдуулах журмыг хэд хэдэн үндэслэлээр тусгасан байсан. Хэрвээ ажилтнууд зөрчил гаргавал 5-15 мянган төгрөгөөр торгох талоныг цоолох, албан тушаал бууруулах гээд хэд хэдэн үндэслэлийг дотоод журмандаа тусгасан байсан нь хуулиас давсан сахилгын шийтгэл гэж үзсэн. Мөн бусад нмийтлэг зөрчил болох хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авч ажиллуулах болон 400 гаруй ажилтантай байж үйлдвэрчний эвлэлийн байгууллага байхгүй зэрэг зөрчлүүд байсан” гэжээ. Хэдийгээр тухайн үед Хүний эрхийн үндэсний комисс Капитал банкны удирдлагад 13 зөрчлөө засч сайжруул хэмээн албан шаардлага өгсөн ч дээрх шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэсэн хариу албан тоот явуулсан аж.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12