Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдэд 103.5 сая долларын хөрөнгө оруулжээ

2016-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Энэ нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах бүрдүүлсэн орон тооны бус байгууллага юм.

Хуралдаанаар тус зөвлөлийн дүрэм, мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, мэргэшлийн төвшний үндэсний тогтолцооны хүрээ, 2016-2017 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, элсэлтийн хяналтын тоог танилцуулж, эрчим хүчний салбар зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэж, батлан, бодлогын зөвлөмж гаргав. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын салбарт тулгамдаж буй асуудлууд, төр, нийгмийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн хангаж үр бүтээлтэй ажиллах, салбар бүрт шаардлагатай эрэлттэй байгаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх талаар хэлэлцэж, харилцан санал солилцлоо. 

Энэ оны байдлаар НҮБ-ын Хүн амын сан, Европын холбоо, Азийн хөгжлийн банк, Герман, Швейцарь, БНСУ, Сингапур, Энэтхэг зэрэг улсын  нийт есөн төслийг тус салбарт хэрэгжүүлж, нийт 103.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Харин одоогоор манай улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчийн 81 МСҮТ, политехник коллежид 194 мэргэжлээр 45 мянга орчим залуус сурч байна.  

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12