Нэр дэвшигч О.Баасанхүүг хуурамч аккаунтаар гүтгэж эхэлжээ

2016-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Дуулим

Сонгууль дөхөж байгаа эдгээр өдрүүдэд нэр дэвшигчдийн нэр хүндэд санаатайгаар халдаж, гүтгэн доромжлох, сонгогчдын сэтгэл санааг нь урвуулах оролдлогоос эхлээд явуургүй үйлдлүүд ихээр гарч байна.

Саяхан л гэхэд Эрдэнэтэд нэр нөлөө бүхий, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн эрхмийн нэр дээр хуурамч аккаунт үүсгэж УИХ-ын сонгуулийн 47 дугаар тойрогт буюу Орхон аймагт өрсөлдөж буй УИХ-ын гишүүн О.Баасанхүүг гүтгэн доромжилсон байна.

Тодруулбал, Эрдэнэтийн анхдагчуудын нэг төдийгүй гэр бүлээрээ олныхоо хайр хүндлэлийг татсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн О.Төмөрбаатарын нэрээр хуурамч фэйбүүк нээж, түүгээрээ дамжуулж "Мүүний санхүүжилтээр Орхон аймагт МАХН-аас О. Баасанхүү дэвшиж байгаа бөгөөд түүний ард Мүүнийхнээр багаа бүрдүүлэн улс төрд шургалахаар улайрч байна" гэх утга бүхий зүйл постолсон нь Эрдэнэт хотын иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

Хотынхоо иргэдийн хайр хүндлэлийг хүртэж чадсан ахмад настан О.Төмөрбаатар гуайн ар гэрийнхэн нэр дэвшигч О.Баасанхүүтэй уулзаж энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулж, цаана нь байгаа этгээдэд зохих хариуцлагыг нь оноолгох хэрэгтэй гэдгийг зөвлөжээ.

Мөн иргэдийн зүгээс ч энэ асуудалд бухимдлаа илэрхийлж  "Үүний цаана өнөөх олигархи, эрх мэдэлтэй томчууд нь байгаа биз. Шалгуулах хэрэгтэй" гэцгээж байгаа аж.

Тиймээс нэр дэвшигч О.Баасанхүүгийн зүгээс хуурамч аккаунтаар хүн гүтгэн доромжилж, нэр төрд нь халдсан асуудлаар маргааш цагдаагийн байгууллагад хандахаа мэдэгдээд байна.

Улмаар тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулж "Эрдэнэтчүүд бүгд хайрладаг хүн. Хайрлахаас ч аргагүй хүн. Намайг гүтгэж болно. Харин энэ хүнийг зүгээр орхиоч. Ядарсан хүнээр Улс Төр хийдэг арчаагүй хүмүүс олон болж. Өрсөлдөгчөө намнах бодол байгаа бол өөдөөс хараад шууд хэл. АН болон ИХ нам ийм зүйл хийсэн гэж дууллаа. УИХ д хүн гүтгэхгүйгээр сонгогдож чадахгүй юу.Хөрөнгө оруулалтын газраас авсан хулгайгаа нуух зорилгоор УИХ д орж нуугдах гэж байгааг бид сайн мэднэ. Та нар бүгд баригдана даа баригдана. Үнэн үргэлж ялах болно. Худал хуурмагийг зохиож бичихээс өөр хуурамч зүйл надаас олж чадахгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Дашрамд хэлэхэд, О.Төмөрбаатар гуайн хувьд хөгжлийн бэрхшээлтэйгээс гадна биеийн байдал нь муу байсан байна. Энэ үед О.Баасанхүүгийн өрсөлдөгч тал ядарч яваа ахмад буурайг дээрэлхэж, түүний нэр дээр хуурамч хаяг үүсгэж, дэмжиж байгаа хүнрүү нь дайрч доромжилсон явдал Эрдэнэтийн ард түмний дургүйцлийг хүргээд байгаа юм.

Үүний цаана хэн гэгч байгааг хуулийн байгууллага удахгүй шалгаж тогтоох биз ээ. Зөв шударгаар өрсөлдөж чадахгүй хэрнээ ямар ч явуургүй арга хэрэглэж байгаа хүмүүс эл үйлдлээ зогсоох ёстой. Олон түмэнг худал үнэнг ялгаж чадахгүй болсон мэт авирлаж байгаа нь хэр хол явах башир арга юм бол доо.

Эх сурвалж: www.zuvsongolt.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12