
Г.ГАНЧИМЭГ
“PhytoScience” компанийн олон улсын зөвлөх Х.Нармандахтай Монгол Улсын зах зээлд нэвтрээд зургаан сар болж буй үүдэл эсээс гаргаж авсан бүтээгдэхүүний талаар ярилцлаа.
-Танай компани үүдэл эсийн бүтээгдэхүүн оруулж ирдэг юм байна. Ер нь үүдэл эс гэж юу вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Хүн, амьтан, ургамал болон бичил биетийг үүсгэж байгаа анхдагч нэгж нь эс байдаг. Эсээс эд, эдээс эрхтэн систем үүсэн хүний бие организм бүрэлддэг. Тэгвэл тэр анхдагч нэгжийг л үүдэл эс гэж нэрлэж байгаа юм. Хүний бие организмд шаардлагатай, өөр өөрийн гэсэн үүрэгтэй нийт 220 төрлийн эс байдаг. Энэхүү 220 төрлийн эсүүдэд үүдэл эс нь хувирч чаддагаараа давуу талтай. Үүдэл эс нь хүний бие организмд зайлшгүй шаардлагатай тэрхүү 220 эсийг идэвхжүүлдэг. Дээрээс нь хуваагдлыг эрчимжүүлдэг. Үүдэл эс нь хуваагдан олширч хүний биеийн үйл ажиллагааг идэвхжүүлснээрээ хүнийг залуужуулдаг, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлж эрүүлжүүлдэг.
-Монголын зах зээлд үүдэл эсээс гаргаж авсан ямар бүтээгдэхүүн борлуулагдаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар үүдэл эсийг шинжлэх ухаанд олон төрлөөр хэрэглэж байна. Хөгжилтэй улс орнуудад үүдэл эсийг мэс заслын болон мэс заслын бус аргаар хэрэглэж байгаа. Мөн үүдэл эсийн найрлага бүхий бүтээгдэхүүнүүд гарчихсан байдаг. Үүдэл эсийг өнөөдөр эрдэмтэд амьтан, хүн, ургамлаас гарган авч байгаа. Ургамлаас гарган авч буй үүдэл эсийг эрдэмтэд хамгийн аюулгүйд тооцдог. Өнөөдөр манай улсад ороод ирчихсэн байгаа үүдэл эсийн найрлагатай бүтээгдэхүүн хамгийн аюулгүй нь юм. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү үүдэл эсийг идэж хэрэглэснээр олон төрлийн ач холбогдолтой.
-Ургамлаас гаргаж авсан үүдэл эсийг хамгийн аюулгүйд тооцдог гэлээ. Тэгэхээр гахайн эхэс, хүний эхэс зэргээс гарган авч буй үүдэл эсүүд эргэлзээтэй гэсэн үг үү?
-Үүдэл эс нь XXI зууны хамгийн залуу шинжлэх ухааны нэг. Тиймээс хараахан амьтан болон хүнээс гаргаж авсан үүдэл эс яг ийм эрсдэлд хүргэнэ гэдгийг нотлоогүй. Судлагдаад л, илүү шинэчлэгдээд л явж байгаа. Гэвч амьтнаас гаргаж авсан үүдэл эсийг хэрэглэснээр ямар нэгэн байдлаар генийн өөрчлөлтөд өртөх вий гэдгээс хүн төрөлхтөн эмээж байдаг. Тэгвэл ургамлаас гаргаж авсан үүдэл эс ямар ч сөрөг нөлөөгүй гэдгийг л эрдэмтэд нотолчихсон.
-Монголд оруулж ирээд байгаа үүдэл эсийн бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэдэг юм бэ?
-Швейцарь улсад Mibelle BioChemistry гэдэг маш том групп бий. Үйл ажиллагаагаа 90 гаруй жилийн турш явуулж буй түүхтэй. Энд олон улсын эрдэмтдийн баг судалгаа хийж, үүдэл эсийн шинжлэх ухааныг 25 жилийн турш хөгжүүлсэн. Ингэсний үндсэн дээр л ургамлаас гаргаж авсан үүдэл эсийн бүтээгдэхүүнийг анх дэлхий дахинд 2008 онд танилцуулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ үүдэл эсийн бүтээгдэхүүн илүү сайн шинэчлэгдэн сайжирч бидний гар дээр ирж байгаа юм.
-Нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүн байна вэ?
-Үүдэл эсийн үндсэн нэг төрлийн бүтээгдэхүүн, нэмэлтээр хоёр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Энэ гурван бүтээгдэхүүнийг идэж хэрэглэнэ. Үндсэн Double Stemcell буюу Үүдэл эсийн бүтээгдэхүүнийг ерөөсөө л Швейцарийн ид шидийн гэж нэрлэгддэг ховор сортын ногоон алим, Бургендед улсад ургадаг усан үзэм жимсний үүдэл эсээс гаргаж авсан байгаа. Энэ бүтээгдэхүүнийг идэж хэрэглэснээр хүний толгойн оройноос хөлийн хурууны үзүүр хүртэл бие организмд цогцоор нь үйлчилдэг гэдгээрээ давуу талтай. Нөгөө хоёр нь жин бууруулах, биеэс хорыг гадагшлуулан эрүүлжүүлэх бүтээгдэхүүн байгаа. Олон улсын SGS-ийн болон АНУ-ын Хүнс, эрүүл мэндийн хяналт шалгалтын /FDA/ сертификаттай.
-Монгол Улсад анх хэзээ оруулж ирсэн юм бэ?
-Хагас жилийн өмнө. Үүдэл эсийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд гарсан үр дүн олон бий. Цус харвалт, хараа муудах, зүрх судас, үе мөч, нуруу нугас, харшил, чихрийн шижинтэй хүмүүст маш их эерэг үр дүн гарсан. Мөн нуруу нугасны өвчтэй хүмүүсийн мэдрэлийн эс сэргэсэн сайхан үр дүнгүүд гарсаар байна. Манай бүтээгдэхүүний нэг онцлог нь гараас гарт буюу шууд худалдаагаар борлуулагддаг. Энэхүү шууд худалдааны бизнес нь гурван жил гарны хугацаанд дэлхийгээс нийт 70 орчим шагналыг хүртээд байна. Нийт гишүүддээ эрүүл сайхан амьдралыг бэлэглэхээс гадна эдийн засгийн эрх чөлөөг олгодог цорын ганц компани юм. Тиймээс нарийн мэдээллийг сонирхож буй хүмүүс бидэнтэй холбоо барихад нээлттэй. Манай компани XXI зууны дэлхийн хамгийн ухаалаг маркетингтай. Тийм ч учраас богино хугацаанд маш олон дэлхийн хэмжээний тэрбумтнуудыг төрүүлсэн. Манай бүтээгдэхүүн Монгол Улсдаа хамгийн анхдагч эрсдлийн даатгалтай бүтээгдэхүүн байгаа.
-Даатгалтай байсны давуу тал нь идэж хэрэглэж буй болон энэ бизнесийг хийж буй хүнд ямар ашигтай вэ гэдгээр л хэмжигдэх болов уу?
-Үүдэл эсийн бүтээгдэхүүнийг идэж хэрэглээд ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар гарч, тэр нь лабораториор нотлогдвол Японы MSIG гэдэг дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг даатгалын компаниас нөхөн төлбөр авах эрхтэй. Энэ эрсдэлийг бүтээгдэхүүн тус бүр дээр нэг сая ам.доллараар үнэлсэн байгаа. Нөгөөтэйгүүр, энэ нь бизнес хийж буй хүмүүст ч илүү найдвартай ар тал болдог. Ингэснээрээ энэ бүтээгдэхүүн шууд худалдааны бизнесийн хэв маягийг эвдэж байгаа юм. XX зууны шинжлэх ухаан ерөөсөө л чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл таны тархи толгой өвдөөд байвал энэ эмийг уу, бөөр асуудалтай байвал бөөрний эмчилгээ хийлгэ хэмээн чиглүүлэн зөвлөдөг байлаа. Тэгвэл энэ зууны шинжлэх ухааны давуу тал, амжилттай нэг ололт нь үүдэл эсийн бүтээгдэхүүнийг идэж хэрэглэснээр бие организмаа цогцоор нь эрүүлжүүлж, залуужуулах боломжтой болсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин