21-ээс эхлээд 300 мянга хүртэл...

2016-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

Сонгуулийн сурталчилгаанаас хэдхэн хоногийн өмнө АН, МАН хамжиж дэмжиж байгаад иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр Засгийн газарт худалдан авах шийд гаргасан.  Энэ дагуу хувьцаагаа худалдах хүсэлтийг 650 мянган иргэн  гаргасан гэх мэдээлэл байгаа. Хувьцааны 300 мянгын эхний ээлжийн 100 мянган төгрөг гурав хоногийн өмнөөс иргэдийн дансанд орсон. Тэгвэл Монгол даяар энэ мөнгийг авсан хүмүүс архидсан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагын мэдээллээс харж болохоор байна. Улмаар үүнээс болж хүний амь хохирчээ.

Сэлэнгийн Алтанбулагийн байгаль хамгаалагч залуу согтуугаар автомашин жолоодож яваад нэгэн гэр бүлийн аминд хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын 20-нд гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр хохирогчид нь ч согтуу байсан. Тэр өдөр хохирогч болох гэр бүлийн хоёр хувьцааны 100 мянган төгрөгөө аваад хэсэг хүнтэй архи уусан гэнэ. Ингээд шөнө нь архи нэмж авахаар дэлгүүр орох гэж яваад согтуу байгаль хамгаалагчийн жолоодож явсан автомашинд дайруулсан байна. Эхнэр, нөхрийн нэг нь газар дээрээ, нөгөө нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна.

Энэхүү 300 мянгын тараалт анхнаасаа хөрөнгийн эх үүсвэр нь маапаантай сонсогдож, ирээдүйд ихээхэн гай болох нь гэгдэж байсан. Гэтэл тараагаад эхэлсэн даруйд хоёр хүний амийг авч одлоо. Дахиад 200 мянган төгрөг ийм маягаар тараагдана. Дараа нь хэдэн хүний  амь хохирлоо гэх бол?

Ерөөс бэлэн мөнгө тараасан үед улс даяар архидалт гаардаг, үүнээс болж гэмт хэрэг, зөрчил ихэсдэг гэдгийг дээр дооргүй мэднэ. Бидэнд ийм гашуун түүх бий. МАН, АН-ынхан 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд 2011 оноос иргэн бүрт 21 мянган төгрөг тарааж эхэлсэн. Дараагийн 2012 оны сонгууль өнгөртөл үргэлжилсэн энэ “хишиг” лав цагдаагийнхны үйлийг ихээхэн үзсэн.

Тэр үед сар бүрийн 15-20-ны өдрүүдэд “Хадгаламж”, “Капитал” зэрэг банкны салбаруудын үүдэнд уртаас урт дараалал үүсдэг байв. Тэр урт дараалалд өдөржин зогсох хүмүүсийн нэлээд нь авсан мөнгөөрөө архи уучихдаг байсныг хэсгийн цагдаа нар ярьдаг байлаа. Тэдэнд 21 мянган төгрөгөө аваад архи уучихдаг айлуудын судалгаа хүртэл байдаг байв.  Түүнчлэн дүүргүүдийн эрүүлжүүлэх байрууд хүртэл 21 мянган төгрөг буусан өдөр ачааллаа дийлэхээ больдог талаар хэвлэлүүд мэдээ, сурвалжлага бэлтгэн хүргэж байсныг санаж буй биз ээ. Үүнээс гадна бидний нэрлэдгээр “өвгөнтийнхөн” 21 мянган төгрөг олгодог өдөр банкны дараалалд зогсож, ганцхан өдөр ч болтугай  “нийгэмшдэг” байсан тухай марзан яриа бас бий.

Ийн санал горьдсон PR гэж хардаж болохоор хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч эхэлсэн нь Монголд архидалтыг гааруулсан хоёр дахь давалгаа боллоо гэвэл буруудахгүй нь. Үнэгүй олдсон юм үнэ цэнэгүй байдаг гэдэг энэ биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12