
Х.ЦОМ
Ганбууш буюу Н.Ган-Одыг өчигдөр /2016.06.19/ онгоцны буудал дээр байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилжээ. Тэрээр сүүлийн үед сонгуультай холбоотойгоор хэд хэдэн бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр тараагаад байгаа юм. Эхнийх нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч М.Нарантуяатай холбоотой байсан бол сүүлийнх нь “Төрийн босгыг би тогтооно” гэсэн агуулгатай байсан юм. Яг ямар үндэслэлээр баривчилсан нь тодорхой бус ч түүний өмгөөлөгч өнөөдөр 14:00 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
Эх сурвалж: www.polit.mn