Монголын инженерүүд ТТДС-ийн төгсөгчдөөр бүл нэмлээ

2016-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Их, дээд сургуулиуд элсэгчдээ бүртгээд, төгсөгчдөө үдээд “зав муутайхан” байна.  Оюутны ширээнээс их ажлын талбар луу алхах чадварлаг залуус “Мөнгөн хонх”-ны баяраа тэмдэглэж, зарим нь ажлын байрныхаа урилгыг гардаад баяртай байна. Энэ өдрүүдэд  Тех­ник, технологийн дээд сур­гуулийн багш, оюутнууд ч  бас эрдмийн баяраа амжилт, бүтээлээр дүүрэн тэмдэглэж, Монгол Улсын их бүтээн бай­гуулалт, хөгжил дэвшлийг цогцлоох авто зам, барилгын салбарт мэр­гэжлийн диплом, ромбоо гардсан 175 төгсөгчөөр  бүл нэмж байна. 

Техник технологийн дээд сургууль нь  өдгөө амжилт, бүтээл хосолсон гучин жилийн түүхтэй. Монгол Улсын барилгын мэргэжлийн жишиг сургуулиар тодорсон, улсдаа төдийгүй салбартаа тэргүүлэгч сургууль. Тиймдээ ч “Олон улсын магадлан итгэмжлэлтэй, мэргэжилтэй ажилтанг чанартай  бэлтгэдэг цөөхөн сургуулийн нэг” гэдгийг ажил олгогч нар андахгүй сайн мэддэг. “Төгсөгчдийн 80 хувь нь ажлын байраар бүрэн хангагддаг.  Багшлах боловсон хүчин, дадлагын орчин нөхцөл сайтай учраас оюутнуудын  дий­лэнх нь мэдлэг ур чадвараараа  ажлын байран дээр гологддоггүй. Харин ч салбартаа тэр­гүү­лэгч, чадварлаг мэр­гэжилтнүүдийн төлөөлөл болж чаддаг” гэдгийг баяраа тэмдэглэж буй төгсөгчид ам бардам  хэлж байв. Тэр нь ч илхэн байв. Техник технологийн дээд сургуулийн төгсөгчид эрдмийн баяр дээрээ бас нэгэн баяр нэмж, цөөнгүй оюутнууд ажлын байрныхаа урилгыг гардаж авсан юм. Мөн ирэх хичээлийн жилд тус сургууль сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлж, авто зам болон барилгын чиглэлээр магистрын анги нээж байгаа аж. Тиймээс эрдмийн баяраа  тэмдэглэж буй төгсөгчдөөс сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан шилдэг 45 оюутанд  ирэх намар буюу 2016-2017 оны хичээлийн жилд шинээр нээгдэж байгаа магистрын ангидаа анги дэвшин суралцах урилгыг гардуулж, амжилт хүссэн юм.

Техник технологийн дээд сургууль нь  суралцагчдын амжилт, су­рал­цах орчин нөхцөл, сур­­галтын чанар зэ­рэг үзүүлэлтээрээ БСШУЯ-ны дээд бо­ловс­ролын сургалтын байгууллагуудын аттс­татчилалд “Хангалттай” гэсэн үнэлгээг авч, 2017 он хүртэл аттестатчилагдсан гэдгийг багш нар нь хэлж байв. Энэ хичээлийн жилд нийт 3000 гаруй су­рал­цагчидтай үйл ажил­лагаагаа явуулж, 20 мэр­гэжлээр нийт 778 инже­нер техникийн болон мэргэжилтэй ажилтанг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байгаа аж. Тиймээс  тус сургуулийн удирдлагуудын зүгээс нийт төгсөгчиддөө эх орондоо ихийг  хийж бүтээх эр­дэм, мэдлэгтэй, ажил мэргэ­жилдээ гаршсан чадварлаг мэргэжилтэн болоорой  гэсэн гэгээн сайхан ерөөл өргөсөн юм. Баярын хуралд тус сургуулийн удирдлагууд болон сургалтын албаны­хан, эцэг, эх­чүүдийн төлөөллөөс бүрдсэн 500 гаруй хүн  МҮЭСТО-ны үзэгчдийн танхимд төгсөгчдийн баярыг сэтгэл догдлон харж суув. Техник технологийн дээд сургуулийн төгсөгчид ёслолын хувцсаар жигдэрч, нүд баясгам, сэтгэл хөдөлгөм харагдаж байв.  Баярын энэ өдөр багш, оюутнууд болон эцэг, эхчүүд “Төгсөлтийн баяр”-ыг хөг, аялгуугаар мялааж буй хамтлаг, дуучдын  урлагийн тоглолтыг үзэж сонирхон, төгсөгчидтэй хамт дурсгалын зураг татуулж, эрдмийн баяраа мөнхжүүлэв. Мөн энэ арга хэмжээнд  хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд  “Тех­ник технологийн дээд сур­гуулийн сургалт олон улсын боловсролын жи­шигт нийцсэн, монгол залуусын ирээдүйг улам гэ­рэл гэгээтэй болгож, ит­гэл төгс ажиллаж, амь­д­рах эх суурийг бүр­дүүлж байгаад талархаж байна” гэсэн сэтгэлийн үгийг биднээр дайж, тус сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ үеэр багш нарын  сэтгэгдлийг сонсов.

 

2012-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙЛАА

Техник, технологийн дээд сургуулийн Ерөнхий захирал Б.Ганбат:

-Монголын инженерүүдийн эгнээнд өнөөдөр ТТДС-ийг дүүргэсэн 175 хүн бүл нэмэн орж ирж байна. Манай сургууль 1984 онд байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл мэргэжлийн сургалт, мэргэжлийн боловсролын сургалт, дээд боловсролын сургалтын шатлалдаа 13081 мэргэжилтнийг бэлтгэснээс  дээд болон техникийн боловсролын өдөр, эчнээ сургалтанд 1175 оюутан суралцаж ирээдүйн ажил, хөдөлмөрт бэлтгэгдэж байна.

2012-2016 оны хичээлийн жил манай сургуулийн багш, оюутан, суралцагч хамт олны хичээл зүтгэлийн дүнд тавьсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлсэн бүтээлч он жилүүд байлаа. Тухайлбал, сургуулийнхаа ангилалыг  ахиулж “Техник технологийн дээд сургууль” боллоо. Монгол Улсын “Барилгын мэргэжлийн жишиг сургууль”-иар тодорлоо.  2014 онд “Forbes Mongolia” сэтгүүлээс их дээд, сургуулиудын чансааг тогтооход, ТТДС 85 их, дээд сургуулиас чансаатай 30 сургуулийн нэг буюу 10 дугаар байрт, техникийн чиглэлийн сургуулиудаас хоёрт  эрэмбэлэгдсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комиссын чанарын шалгуур, шаардлагыг ханган биелүүлж, Монгол Улсад техникийн болон мэргэжлийн боловсролын чиглэлээр олон улсад магадлан итгэмжлэгдэж “Мөнгөн өргөмжлөл” хүртсэн  анхны сургууль болсон. Түүнчлэн ТТДС-ийн дэргэд Технологийн ахлах сургуулийг байгуулсан. Дээд  болон мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг ханган биелүүлж, шинжээчдийн дүгнэлтээр БМИҮЗ-ийн хоёр дахь шатанд магадлан итгэмжлэгдсэн. Дээд боловсролд эчнээ болон магистрын сургалт эрхлэх эрхээ авч, сургалтын үйл ажиллагааг улам бүр өргөжүүлж ажилласан гээд  амжилт бүтээлээр арвин он жилүүд байлаа.  ТТДС нь Олон улсад магадлан итгэмжлэгдэж, Монгол Улсын “Барилгын жишиг сургууль” болоход багш ажилтан,  оюутан сурагчдын маань  хичээл зүтгэл их байсныг онцлон тэмдэглэж байна.   

 

ТТДС ШАТАЛСАН СУРГАЛТТАЙ, “БАРИЛГЫН МЭРГЭЖЛИЙН ЖИШИГ СУРГУУЛЬ”

ТТДС-ийн Ерөнхийлөгч М.Сэргэлэн:

-Өнөөдөр манай сургуулийн төгсөлтийн баяр ёслол төгөлдөр, сайхан болж байна. Техник технологийн дээд сургуулийг энэ жил 175 оюутан төгсч, бакалаврын дипломоо гардан авч байна. Иргэний ба үйлдвэрийн барилга, авто замын барилга, сантехник инженерийн байгууламж, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи гэсэн мэргэжлээр суралцаж,  амьдралын их аянд гарч байгаа залуустаа ажил хөдөлмөрийн гараа тань амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Ирэх хичээлийн жилд бид сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлж, барилгын инженер, автозамын инженер бэлтгэх ангидаа магистрын анги нээж байгаа. Тиймээс амжилттай суралцсан шилдэг оюутнууддаа магистрын ангид дэвшин суралцах урилгыг нь гардуулж өгсөндөө баяртай байна. Техник технологи асар хурдацтай хөгжиж байгаа энэ үед манай инженерүүд  ч бас мэдлэг, мэргэжлээ улам бүр хөгжүүлж байх учиртай.

Дээрээс нь ТТДС бол  шаталсан сургалттай, “Барилгын мэргэжлийн жишиг сургууль”. Онол, дадлага хосолсон сургалтыг эзэмшүүлдэг. Тиймээс төгсөгчид маань ажлын байрны тал дээр санаа зовдоггүй. Өнөөдөр зарим төгсөгчид маань ажлын байрныхаа урилгыг гардан авч байна. Тиймээс бид цаашид магистрын ангид суралцаад төгссөн төгсөгчдөөсөө сургуульдаа багшаар авч үлдэх зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

10 цаг 0 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

14 цаг 33 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

17 цаг 53 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

21 цаг 58 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

21 цаг 58 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

21 цаг 58 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин