Герман обой, орос цавуу сонгож, байраа засаарай

2016-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Зун, намрын улиралд  байрандаа засвар хийдэг айл цөөнгүй бий. Харин зарим нь  шинэ жил, цагаан сар дөхүүлээд гэрээ “гоёдог”.  Тиймээс  өрх гэрийнхээ өнгийг засч буй  өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй нарт  дараах мэдээллийг хүргэж байна.

Барилгын материал зардаг дэлгүүр хаа сайгүй байдаг ч санаандаа таарсан зүйлийг олж, авна гэдэг  тийм ч амар биш. Тиймээс  хүсэл сонирхолдоо нийцсэн, чанар, эдэлгээ сайтай, аятайхан  ханын цаасыг хаанаас хэрхэн сонгох вэ гэдгийг “100-н айл”-д барилгын материал зардаг худалдагч бүсгүйчүүдээс асууж сонирхлоо.

Герман,  Солонгосын торгон болон хулдаасан обой эрэлт ихтэй байна

Нэг үе манайхан угааж арчиж болдогоор нь Хятадын хулдаасан обойг их хэрэглэдэг байсан бол эрүүл мэндэд үзүүлэх нөлөө ,эдэлгээ даах чанарыг нь бодолцон сүүлийн үед Герман,Солонгосын торгон болон хулдаасан обойг үнэ хайрлахгүй авч хэрэглэдэг болжээ. Хамгийн чанартайд нь Германд үйлдвэрлэсэн цаас тооцогддог  гэж байна.  Хулдаасан, цаасан ,торгон гээд материалын хувьд  ялгаатай  янз бүрийн обой байна. Материалаасаа шалтгаалаад нэг боодол обойны  үнэ дээд тал нь 12,500 төг байгаа бол Оросынх дунджаар 4000, Солонгосынх 3800-9500, Хятадынх 4500 орчим төгрөг байна.

“Обой сонгоход их учир бий” гэж олон хүн хэлж байна. Нэгдүгээрт,  материалыг нь шалгана,дараа нь үнийг нь сонирхоно, эцэст нь өнгө хээг нь харна. Хэрвээ та сонголт хийж чадахгүй байгаа бол яарах хэрэггүй. Дараа нь өөртөө болоод бусдад харамсах явдал ч гарч магад . Тиймээс та худалдагчид хүнд зөвөлгөө өгөхдөө өөрийнхөө барааг муулна гэж байдаггүйг санах хэрэгтэй.

Манайхан Ази маягийн засвар их  хийлгэдэг болсон

Энэ хавьдаа л томоохонд тооцогдох барилгын их дэлгүүрээр орлоо. Тус дэлгүүр ч бас бараа, материалын өргөн сонголттой юм. Дэлгүүрийн менежер О.Батхүүгээс  ханын цаасны тухай бас асуулаа. Тэрээр  “Ханын цаасыг зөв сонгох хэрэгтэй. Дараа нь үзэмжтэй харагдуулахын тулд хоёр өөр өнгийг эмжээрээр зааглан өнгийг нь уусгах хэлбэрээр нааж болдог. Эмжээрийг хэрэглэхдээ заавал мэргэжлийн хүний зөвөлгөө авах шаардлагатай . Ер нь бидэнд хэрэглэгчид их ханддаг. Обойгоо захиалах, авчирсны дараагаар засвараа нэг мөсөн хийлгэх сонирхолтой хүмүүс ч байдаг. Манайхан сүүлийн үед Монгол зан заншлыг харуулсан Ази маягийн хана,таазны засвар их хийлгэж байгаа. Жишээ нь өрөөнийхөө хаалгануудыг сөхдөг болгох,таазандаа өрхийг нь татсан тооныг сийлбэрдэх, ханандаа унинуудыг дүрсэлсэн обой наах зэрэг монгол гэрийн тохижилтыг дуурайн засвар  хийлгэдэг айл цөөнгүй байдаг” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12